surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тэжээсэн жараахайгаа алтан загас болгов

Тэжээсэн жараахайгаа алтан загас болгов

Одоогоос хоёрхон жилийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 13. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга өөрийн хүсэлтээр огцорч түүнээс даруй ганцхан өдрийн дараа шинэхэн тамгын газрын даргыг өлгийдөн авч байлаа. Тодруулбал тухайн үеийн ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар З.Энхболд ажиллаж байсан юм. Төрийн ордны тайган хэмээх хочийг хүртэх хүртлээ бугласан З. Энхболд огцрохдоо ч өөрийнхөө засаглалын хүчийг өөрөөсөө өөр хүнд тавьж өгөхийг хүсээгүй. Тиймээс  З.Энхболдын хүсэлтээр ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Ө.Шижирийг томилон ажлаа хүлээлгэн өгч байлаа.

 

 

Энэ өдрөөс хойш З.Энхболдгүй З.Энхболдын тамгын газар ажил үүргээ явуулсан юм. Х.Балттулга, З.Энхболд нарын засаглалын халуун цэг дээр фронтын захирагчаар томилогдсон дажинтай нийгмийн дайнгүй даргын ажил Ө.Шижир гэх энэ залууг ороолонгуудын ертөнц рүү хэдийн татан оруулсан байсныг 2022 оны 12 сард өрнөсөн нүүрсний хулгайн жагсаал ил болгов. 

Х.Баттулга, З.Энхболд нарын аквариумд тэжээгдсэн хөвгүүдийн нэг Ө.Шижир  гэж хэн бэ
 “Төрийн ордны тайган” нэр зүүх болтлоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан З.Энхболдыг суудлаас нь буулгаж тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн үнэнч дүү нарын нэг Ө.Шижирт төрийн тамгыг атгуулахын тулд 2019 оноос орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулж, тамгын газрын даргаар томилох бэлтгэлээ базааж байсан.
Түүнчлэн Ө.Шижир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллах үед сайдынх нь ажлын албанд ажиллаж байсан бол 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын итгэмжит дүү нарынх нэг.  Ахан дүүсээрээ төрийн алба хашиж, түмний тархи ээдүүлсэн тэдний аквариумд өнөөдөрийн нүүрсний хулгайн хэргийн сэжигтэн тэжээгдэж байжээ. 
1,6 тэрбум төгрөгийн үл хөдлөхтэй Ө.Шижир нь :
•    “Биг сити констракшн” ХХК,
•    “Хэлц үг” ХХК,
•    “Баялгийн хувь” ХК,
•    “Эм ди си ресорс” ХХК,

“Эм ди си рэйл эстате” ХХК хувь эзэмшдэг билээ.  Эдгээрээс Эм ди си ресорс нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй, Ө.Шижирийн цорын ганц 100 хувь эзэмшдэг компани юм. Нүүрс түлж үзсэнээс, нүүрс тээвэрлэж явсангүй хэмээн хулгайд сэжиглэгдсэний дараа мэдэгдэж байсан энэ эрхмийн үг үйлдэл хоёр ингэж л хол зөрж байна. 


ХАРДАЛТ 1 : АХ ДҮҮ ХОЁРЫН АМИЙГ АВРАХ ДАРГЫН АЛБА 
 Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний дүү Х.Баттуул нарыг Сентерра голд компанитай нэр холбон хэсэг цуурч, дуулиан тариад нам дарагдсан. “Сентерра голд” компани 2018 оны 10дугаар сарын 12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа мэдэгдсэн. Тус мэдэгдэлд Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, Гацууртын алтны төсөл багтсан. 
Бороогийн алтны уурхай, Гацууртын ордыг 35 сая ам.доллараар авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийг Монгол улсын иргэн Э.Дөлгөөний хамт Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг. Э.Дөлгөөн нь Bloomberg TV телевизийн захирал Э.Долгионы төрсөн дүү нь юм. Харин Bloomberg tv телевизийг монголд Худалдаа хөгжлийн банк нээсэн. Тэгэхээр түүний ард худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал Х.Эрдэнэбилэг  бий.  Энэ талаар бид Баттулгын баялгийн хулгайд холбогдсон түүх дээр илүү дэлгэрэнгүй хүүрнэх болно. Хамгийн чухал нь “OZD ASIA PTE”  КОМПАНИ ПЕРУ УЛСАД 226 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛТНЫ УУРХАЙ худалдан авах үед экс ерөн хийлөгчийн дүү Х.Баттуул Перу улсад өргөмжит консул хийж байсан нь хамгийн том сэжүүр болов. Ах дүү хоёрын нэр холбогдсон, ил далд хэлбэрээр нуун дарагдуулсан тус хэргийн сэжим явсаар 2020 оны нүүрийг үзсэн. Тиймээс Х.Баттулга өөрийн тамгын газрын даргын тамгаа Ө.Шижирт атгуулж, амиа аврах явдал байв. З.Энхболд удаж болохгүй, удсан ч царцааж болохгүй нөхцөл байдал үүссэн тул ерөнхийлөгч тамгын газрын бүрэн эрхийг өөрийн гартаа авахын тулд Ө.Шижирийг томилсон гэж хардаж болох юм.  Тийм болохоор ӨШижир өнөөдөр экс Ерөнхийлөгчийн хамт нүүрсний хулгайд цоллууллаа.
ХАРДАЛТ 2: Х. БАТТУЛГА ХЭЭР АЛАГ БОЛ Ө.ШИЖИР ШИЙР АЛАГ
Бусдын гараар могой бариулж, өөрөө цэвэрхэн, нэр төртэй үлддэг тактик Х.Баттулгын нэрийн хуудас. Аргагүй л түүний гараар өндийсөн, ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, Х. Баттулгын тамгын газрын дарга явсан Ө.Шижирт ч энэ мэт чадвар байгаа нь ил далдхан мэдрэгдэж байв. Тухайлбал ӨШижир Багануур ХК-д Белаз шахсан тохиолдол. Ингээд харахад гэмгүй цэвэрхэн залуу боловч судлаад үзэхэд цэвэрхэн үйлдчихсэн байгаа юм. 
“Багануур” ХК-аас зарласан тендерт нэр бүхий компанийг шалгаруулж, ажил гүйцэтгэх явцад нь зургаан тэрбум төгрөгийн төсөвт өртгийг найман тэрбум болгож нэмж өсгөсөн. Ингэж илүү гарсан санхүүжилтийг тус компанийнхантай хамтарч завшсан.  Түүнчлэн дээрх компанийн барьсан “А” хотхоны 500 сая төгрөгөөр үнэлэгдэх таван өрөө орон сууцыг бэлгэнд авсан гэх мэдээлэл гарч, төдөлгүй мартагдсан. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун АТГт өгсөн мэдүүлэгтээ мань Шижирийн нэрийг дурдсанаар шалгах л ёстой асуудал байсан ч яагаад ч юм гэлмээд алга болсон юм даг. Ө.Шижиртэй нэр холбогдсон  Юнайтедбелаз Машинари хэмээх уг компани нь Монгол Улсын төрийн өмчит компаниудад их хэмжээний машины механизм тендерт орж шахдаг. Сингапурын оффшороор дамждаг. Хамгийн сүүлд гэхэд л 2022оны нэгдүгээр сарын 25- нд 26,000,000,000₮ тендерт ялсан


Түүнчлэн EU, UK, USA –ын хоригт орж хөрөнгө худалдааг нь царцаасан Беларусийн 27 компаний 12р-рт Белаз орсон. Гэхдээ одоогоос хоёр жилийн өмнө 2021 онд хоригт орсон байдаг. 
Мөн тус компанийг Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг. Хэдэн арван тэрбумын тендерт ялж, Сингапурын оффшороор дамждаг эл компанитай Ө.Шижир нэр холбогдсон ч цэвэрхэн гарч чадсан нь тухайн үеийн эзэмшиж байсан албан тушаалынх нь гаарсан гавьяа ажээ.

ХАРДАЛТ 3 : ТЭЖЭЭСЭН ЖАРААХАЙГАА АЛТАН ЗАГАС БОЛГОВ
2020 онд З.Энхболд нэг л өдөр үг дуугүй албан ажлаа өгч огцрох болов. Энэ талаар тухайн үед Ө.Шижирийг ямар шалгуураар энэ албан тушаалд очиж байгааг асуухад "Тэрийг би мэдэхгүй. Ерөнхийлөгч энэ хүнийг ажилд авсан. Залуу хүн учраас энэ албан тушаалд тохирно гэж бодож байна" гэсэн байдаг. Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа. Хал үзэж хашир суусан, долоо буудуулж найм сэхсэн З.Энхболдод энэ зэргийн үгийг хэлээд албан тушаалаа өгөөд буух нь хөндлөнгийн хүний нүдээр бол байх л зүйл. Гэхдээ булавч бултайдаг жамаараа З.Энхболдын мэдэхгүй хэмээх үг нь өөрөө асар том сэжүүр юм. Даргын тушаалаас бууж их хуралд нэр дэвшихээр болсон нь нууц биш байсан. Тэгэхээр түүнээс өөр ам бооцоо байсан л таарна. Бас яагаад Баттулгын тамгын газрын хоёр  дарга хулгайн хэрэгт холбогдов. Энхболд Х.Баттулгатай, Х.Баттулгагүй хулгайн хэрэгт холбогдох байсныг дараагийн дугаарт онцлоё. Харин Ө.Шижирийн хувьд Х.Баттулга, З.Энхболд гэсэн хоёр акулын аквариумд дургиж яваад харалган залуугаараа хулгайчаар нэрлэгдэв.Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албаас ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болтлоо цойлж үзлээ. Нэр цэвэр, мөр бүтэн явж л чадсангүй. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1