Домогт тамирчин Коби Брайантын аав Жо Брайант хүүгийнхээ бэлэглэсэн 2000 оны NBA-ын аваргын бөгжийг дуудлага худалдаанд оруулжээ.
Энэхүү бөгж нь 14 каратын алтаар хийгдсэн бөгөөд нүүрэн хэсэгтээ 40 ширхэг алмааз эрдэнийн чимэглэлтэй, нийт 59.6 грамм жинтэй. Уг бөгжийг Коби NBA-ийн аварга болсныхоо дараа дуурайлган хийлгэж нэг хувийг нь аавдаа бэлэглэж байжээ. Одоогийн байдлаар уг бөгж 141 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа бөгөөд дуудлага худалдаа 3 дугаар сарын 30-нд дуусах гэнэ.
Коби Брайант эцэг, эхтэйгээ олон жилийн турш таарамжгүй харилцаатай байсан. Түүний эцэг, эх нь эхнэр Ванессаг нь өнгөт арьст эмэгтэй учир дургүйцэн хуримын ёслолд нь хүртэл оролцоогүй гэдэг. Коби эцэг, эхтэйгээ харилцаагаа сайжруулахыг хүссэн ч тэд Кобигийн сургуулийн дүрэмт хувцас, аваргын бөгж зэргийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан нь байдлыг улам хурцатгаж байв.
Үүнээс үүдэн Коби эцэг, эхээ шүүхэд өгч эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд эцэг, эх нь уучлалт гуйн олон жилийн турш санхүүгээр дэмжсэнд нь талархал илэрхийлж байжээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 07:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 08:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав