2020 онд өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаад буй Сү. Батболд оффшор компаниуд,түүний хамаарал бүхий барилгуудын баримт Нью-Йоркийн шүүхэд очсон талаар амтай болгон шуугиж байлаа. Гэтэл тухайн үеийн Засгийн газар, цаашлаад МАН уг шүүхийн асуудлыг “сонгууль” угтсан шоу гэж олон нийтийн тархи угааж байв. Харамсалтай нь булавч бултайна гэгчээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний ээлжит нэгэн худлаа шоу байсныг цаг хугацаа илчилчихлээ. Тодруулбал 2020 онд өнөөдрийн Сү.Батболдын асуудлыг дэгдэж байхад Л.Оюун-Эрдэнэ дараах албан бичгийг олон нийтийн сүлжээгээр, хэвлэлүүдтэй хамтран түгээж, “Сү-г ЧИГЛЭСЭН ЗОХИОМОЛ ГЭМТ ХЭРЭГ” гэх мэтээр иргэдээ хулхидсан юм.
Үнэхээр л Л.Оюун-Эрдэний хэлж түгээж байснаар зохиомол гэмт хэрэг байсангүй. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас Ерөнхий сайд болсон нь ч Нью-Йоркийн шүүхийн асуудалтай холбоотой бөгөөд Сү.Батболдын дэмжлэгтэй байж болзошгүй дүр зураглал үүсч байна. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарыг МАН-д төрснөөс өөрцгүй ах дүүс гэх яриа ч байдаг.
АХ НАРАА ХАМГААЛАХ ГЭЖ ГҮЙЛДЭЭД БУЙД НЬ НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХИЙНХЭН ЭГДҮҮЦЭВ
Анх Нью-Йоркийн шүүх дээр шалгагдаж буй Сү.Батболдын хэрэгт Монгол улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр гомдолтой буйгаа мэдэгдсэн. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын Засгийн газар, ТӨХК-иуд гомдол гаргаагүй болно” гэх утга бүхий албан бичгийг илгээж, гомдол мэдүүлгээсээ буцсан. Түүнчлэн эл явдлаас жилийн дараа хууль зүйн сайд Х.Нямбаатар “Кинг энд спалдинг” хуулийн фирмд Сү.Батболдтой холбоотой гомдлыг хэн гаргасныг хэлж өгөх хүсэлт илгээсэн.
Энэ мэтчилэн ах нараа хамгаалж үлдэх зорилго, зориг тэдэнд байсан. Үүнд нь ч Нью-Йоркийн шүүхийнхэн эгдүүцсэн баримт бий. Түүнчлэн Сү.Батболд уг хэргийг "ЗОХИОМОЛ" гэж үзэн үгүйсгэхдээ бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй зарим баримтууд олдсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо