surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ПРОГНОЗ : АХ ДҮҮ ХОЁР АВАРГА НЭГ ТОЙРОГТ НЭР ДЭВШИНЭ

ПРОГНОЗ : АХ ДҮҮ ХОЁР АВАРГА НЭГ ТОЙРОГТ НЭР ДЭВШИНЭ

Олон нийтийн анхаарлыг татаж буй тойрог бол НЭГДҮГЭЭР ТОЙРОГ. Уг тойрогт  буюу Хангайн бүсэд нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ тодроод буй. Тухайлбал Ардчилсан намаас А.Адъяасүрэн, ,П.Нүрзэд, О.Алтангэрэл, С.Дэмчиг нарын нэрс тодроод буй.  МАН-аас  Г.Тэмүүлэн, Г.Өсөхбаяр,Б.Батцэцэг, С.Чинзориг, Г.Ганболд нарын нэрс тодорхой болоод байгаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тойргоо сольж Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт нэр дэвших бол Д.Тогтохсүрэн жагсаалтад багтаж байгаа ажээ. Тиймээс нэгдүгээр тойрогт Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэхээр тулгалт хийж, С.Элдэв-Очир,М.Баярмагнай, С.Мөнгөнчимэг нар гурав дахь нэр дэвшигч нараар горилж байна. Илүү сонирхолтой нь Ардчилсан нам Х.Баттулга жагсаалтад багтаж, Аса буюу Д.Дагвадорж ахынхаа эсрэг нэр дэвшихээр яригдаж байна. Түүнчлэн эл тойрогт АПУ ХХК-ийн төлөөлөл болох П.Батчимэг жагсаалт руу орохоор тохироогоо хийгээд буй. 

 2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг  нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 15-ны өдөр тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах ёстой. Тэгвэл I тойрог нь нийт 9 мандаттай. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг буюу I тойрогт МАН, АН-ын хувьд хамгийн анхаарал татаж буй тойрог. Учир нь өнгөрсөн жилд энэ аймгуудад МАН олонх болсон бөгөөд АН-аас хоёр л гишүүн сонгогдсон түүхтэй. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1