surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh

Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh

Монголын улс төрийн нэгэн ширүүн тулаан Ц.Элбэгдорж болоод Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнийг мэдээлэл болоод хүчээр хангаж байгаа нууц тоглогч нь Х.Баттулга аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ардчилсан намаас өрх тусгаарлахаар сүрдүүлж байсан Х.Баттулга болоод түүний фракц өдгөө Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч буй. Энэ нь ч эл хаврын улс төржилтөөс уншигдана. Тэгвэл Ц.Элбэгдоржийг байлсан тэдний дараагийн хуудас өчигдөр дэлгэгдлээ. Тодруулбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр өчигдөр /2024.05.07/ нэгжлэг хийсэн. Улмаар түүний эзэмшлийн "Монгол арт" галерейгаас 60 орчим уран зураг хураасан гэдэг мэдээлэл гараад байгаа юм. Эл мэдээлэл үнэн бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ. 
Намдаа гологдож, нам дамжсан Х.Баттулга болоод намдаа хүчээ үзүүлэх гэсэн Л.Оюун-Эрдэнэ нарын чичирсэн амбицийг Ц.Элбэгдорж  "Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ. Итгэж болно. Надаас юу ч олохгүй” гэх зэргээр няцаажээ. Тэрбээр 2019 онд уг зургуудийн хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хардаж байсан бол өдгөө Х.Баттулга түүнийг хардаж байна.  Энэ хаврын улс төржилтөөс харвал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын Пи-Ар цөмрөөд зогсохгүй худал гүжирдлэгийн шинж чанартай улс төржилт байж болзошгүй юм. Учир нь МАН-ын хэнээрхэлд өртөгч нь АН болчихоод байгаа ч эх сурвалжуудын хэлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ намаа төдийгүй нэр төрөө хамгаалж хийдүүлж байна гэх. Үнэхээр ч Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай хамтрах болсноос хойш энэ хаврын хүлээлт үүсгэж байсан томоохон сонсголууд хойшилж буй. Тухайлбал “Газрын сонсгол”, “Хулхи ногооны сонсгол”. Сүүлд “Эмийн сонсгол” хийж МАН сонгуулийн өмнө гал алдах шахсан. Тиймээс хоёр томоохон сонсголыг хойшлуулж, Ц.Элбэгдоржийн фракцтай тулаанаа үргэлжлүүлэхээр шийдсэн. 
Мэдээж Ц.Элбэгдоржийн хувьд нэр цэвэр, мөр бүтэн улс төрч биш. Түүнтэй ижил ХААДС, БЗС, Нүүрс, Нийтийн тээвэр, Хөгжлийн банкны луйварт хүртэл нэр холбогдсон Херо, Женко фракцынхан ч үнэний ортой ярих нь юу л бол. Өөрөөр хэлбэл хэн хэнийх нь үгийг сонсоод дэмий гэсэн үг. Зүгээр л тэдний тулааныг үзэж, хэрэгт дурлацгаая.

Сонирхуулахад 2008 онд Их тэнгэрийн амнаас алга болсон гэх 21 зургийн жагсаалт:
/Энэхүү жагсаалт гараад чамгүй удаж байгаа бөгөөд эдгээр зургууд алга болсон эсэх нь яг таг батлагдаагүй байгаа билээ/
1.    Зураач н.Очирбатын 1974 онд тос, зотон материалаар 45х150 см хэмжээтэй зурсан “Отроор” зураг
2.    Зураач С.Рэнцэнгийн 1974 онд тос, зотон материалаар 60х90 см хэмжээтэй зурсан “Буйр нуурын загасчид” зураг
3.    Зураач Г.Цэрэндондогийн 1976 онд тос, зотон материалаар 54х121 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
4.    Зураач Н.Цүлтэмийн 1967 онд тос, зотон материалаар 90х97 см хэмжээтэй зурсан “Орог нуур” зураг
5.    Зураач Б.Гомбосүрэнгийн 1958 онд тос, зотон материалаар 70х130 см хэмжээтэй зурсан “Хөвсгөл нуур” зураг
6.    Зураач П.Цогзолын 1983 онд тос, зотон материалаар 58х77 см хэмжээтэй зурсан “Хан Богдын Хайлаас” зураг
7.    Зураач М.Цэмбэлдоржийн 1980 онд тос, зотон материалаар 50х90 см хэмжээтэй зурсан “Сэргэлэн хонгор” зураг
8.    Зураач Г.Одонгийн 1962 онд тос, зотон материалаар 100х160 см хэмжээтэй зурсан “Ерөө гол” зураг
9.    Зураач М.Цэмбэлдорж 1971 онд тос, зотон материалаар 10х10 см хэмжээтэй зурсан “Хавар” зураг
10.    Зураач М.Цэмбэлдорж 1965 онд тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Говийн үдэш” зураг
11.    Зураач С.Нацагдорж 1960 он тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Бугуйлч” зураг
12.    М.Цэмбэлдорж 1951 он тос, зотон материалаар 30х60 см хэмжээтэй зурсан “Хот айл” зураг
13.    Б.Санжид 1978 он тос, зотон материалаар 75х123 см хэмжээтэй зурсан “Угалз босохын өмнө” зураг
14.    Ш.Чулуудай 1975 он тос, зотон материалаар 35х60 см хэмжээтэй зурсан “Затмангийн говь” зураг
15.    Л.Бат-Өлзий 1979 он тос, зотон материалаар 50х30 см хэмжээтэй зурсан “Морьтонгууд” зураг
16.    Зураач Г.Цэрэндондог 1981 онд тос, зотон материалаар 120х180 см хэмжээтэй зурсан “Асгатын байгаль” зураг
17.    Зураач Довчиндаваа 1982 онд тос, зотон материалаар 60х80 см хэмжээтэй зурсан “Борзон зэрэглээний говь” зураг
18.    Зураач Содномцэрэн 1982 онд тос, зотон материалаар 96х122 см хэмжээтэй зурсан “Нутгийн уянга” зураг
19.    Зураач М.Цэмбэлдорж 1982 онд тос, зотон материалаар 45х200 см хэмжээтэй зурсан “Хяргас нуур” зураг
20.    Зураач М.Амгалан 1976 онд тос, зотон материалаар 43х51.5 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
21.    Зураач Г.Одон тос, зотон материалаар зурсан “Уран сайханчид” зураг
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1