Менежмэнтийн бодлогоор улсдаа ганц циркээ ах дүү хоёр аваргад хувьчилсан. Эл асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж, циркчид, цирк сонирхогчид, үзэгчид циркгүй хэвээр буй. Түүнчлэн хотын дарга асан Д.Сумъяабазар “Дүүгээ төлөөлөн уулзаж, циркийн сургууль барих, ОХУ-ын циркийн стандартаар “Аса цирк”-ийг шинэчлэх талаар яриа өрнүүлээд хоёр он дамнаж байна” хэмээн найруулагч Д.Зоригт хэвлэлийн хурлын үеэр манай сурвалжлах багт хариулт өглөө. Сонгууль бүрийн өмнө “Аса” циркийн барилгыг гоё ганган болгох, хоцрогдож буй циркийн урлагийг хөгжүүлэхэд сургууль барих зэрэг яриа өрнөдөг нь гэм биш зам болоод буй. Энэ удаагийн сонгуулийг угтан Д.Дагвадорж “Циркийн барилгыг шинэчилж буй Монголчууд минь тэвчээртэй хүлээж байгаарай” хэмээн мэдэгдсэн. Бид эл асуудлын мөрөөр судалж үзтэл Аса аварга нэгдүгээр тойрогт нэр дэвшихээр болоод буй ажээ. Тиймээс л өөрийн сул тал болсон “Цирк”-ийн асуудалд анхаарал хандуулж буйгаа мэдэгдсэн хэрэг. Өөрөөр хэлбэл ЦИРКГҮЙ ЦИРКЧДЭД АЯ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГӨХ гэсэн башир амлалттай тойргоо тойрохоор зэхэж байна гэсэн үг.
Сонирхуулахад хэд хэдэн нэгдэл болж , циркийн урлагаа нуруундаа үүрч яваа уран бүтээлчид “БРАВО ЦИРК-4” тоглолтоо энэ сарын 29-нөөс ирэх дөрөвдүгээр сарын зургааны өдрийг хүртэл Монгол бөхийн өргөөнд тоглох ажээ. Өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр МУУГ Зүтгэлтэн Ч.ХатанБаатар "Зуун жил хүлээсэн ч эргэж ирдэггүй алтан мөч гэж байдаг. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, МОНГОЛ ЦИРКИЙН урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа эх орондоо, BRAVO CIRCUS 4-ийн алтан манежин дээр цуглаж байна" гэж мэдэгдлээ.
Тэдэнд циркийн байр үгүйлэгддэг шиг Монголчуудад циркийн урлаг үгүйлэгдсээр буй. Тиймээс уран бүтээлчид маань үзэгч олныхоо цангааг тайлж сэтгэлийг баясгахад бэлэн болжээ.
Монголын шилдэг таван ковер уран бүтээлч
2024.10.10 12:08
ЦИРКГҮЙ ЦИРКЧИД ТОГЛОЛТОО БӨХИЙН ӨРГӨӨНД ХИЙНЭ
2024.03.28 13:10
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо