surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монголын шилдэг таван ковер уран бүтээлч

Монголын шилдэг таван ковер уран бүтээлч

Хүн төрөлхтөн хэлд орсон цагаасаа ямар нэгэн авиа, өөрийн гэсэн донж хэв маягийг бий болгож явсаар дуулах урлагийг бүтээсэн. Сэтгэл бүхний атгаж тавьсан торгон мэдрэмжүүдийг дуу болгон туурвина гэдэг ЯРУУ НАЙРАГЧ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, ДУУЧИН гурвын хамтын эр зориг, итгэл найдвар, хүсэл таашаал байдаг. Яг л энэ замаар бид Nirvana, Adele, Queen,  Eminem-тэй учирсан. 

Сүүлийн үед уран бүтээлчдийн уран бүтээлийг албан болоод албан бусаар хувилан дуулах төрөл хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл ковер дуучид олноор мэндэлж, сэтгэлд хоногшсон болоод цаг хугацааны эрхээр алсарч буй хуучны дуунуудыг сэргээн дуулах, түгээх зорилготой залуус нэмэгдэж байгаа юм. Зохиогчийн эрхийн зөрчилтэй гэж хэл ам дагуулж болох ч коверчид мартаж үл болох соёлыг түгээж яваад нь олзуурхах хэрэгтэй.

Ингээд Монголын ковер дууны анхаарал татам ТАВАН артистийг танилцуулъя. 
КОВЕР ДУУЧИН Б.ЭНХЗАЯА
Энхүүш нэрээр хэд хэдэн дуу дуулж олонд танигдсан Б.Энхзаяаг танилцуулж байна. Сүүлийн жилүүдэд уран бүтээл гаргаагүй түүнийг яагаад дуулахгүй байгаа юм бол гэж гайхах хүмүүс олон байдаг бизээ. Ямартай ч тэрбээр ковер дууны төрөлд шинэ өнгө төрх, хэв маягийн дэвшил авчирсан уран бүтээлч юм. 

КОВЕР ДУУЧИН Б. ИДЭРБАТ
Дууг дахин амьдруулах, хуучны дууг сэргээн дуулна гэдэг хүн бүрт заяагаад байдаггүй авъяас. The Voice of Mongolia шоунд оролцож олны хараанд өртсөн дуучин бол Б.Идэрбат юм. Тэрээр өөрийн гэсэн уран бүтээл гэхээсээ илүү хит болсон дуунуудыг коверлож дуулсаар ирсэн.

КОВЕР ДУУЧИН Э.ЭНХЧИМЭГ 
Түүний дуулах, инээх нь дур булаам, сэтгэл татам. Түүний аав гитар тоглодог бөгөөд охиноо ковер дуулдаг болоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэдэг. Дуу хөгжим бол түүний амьдралын нэгэн салшгүй хэсэг. 

КОВЕР ДУУЧИН Г.ӨЛЗИЙ 
Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн төдийгүй чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа үлгэр жишээ уран бүтээлчдийн нэг. Тэрбээр Намайг аваад үлдээч 1, 2 УСК-нд тоглосон ч дууны уран бүтээлээрээ эчнээ танил болоод буй.

ХИШИГ ПРОДАКШН
Олон нийтийн сүлжээнд сэтгэлд хоногшсон нийтийн дуунуудыг сэргээн дуулж, байлдан дагуулж буй ХИШИГ продакшн. Багаараа хамтаараа дуулж буй эдгээр залуус Монголын ковер дууны төрөлд шинэ салхи сэвэлзүүлсэн. Хэн ч дууг хамтаараа коверлох тухай сэтгээгүй бодоогүй тэр орон зайг тэд хэдийнээ эзэгнээд буй. 

ДУРСАХ ҮГ : Дэлхийн индэрт Монгол дууг сонордуулсан Н.Норовбанзадаас эхлээд байлдан дагууллын эрин үе дээрээ цохилж буй The Hu хамтлаг хүртэлх он жилүүд Монголын дууны урлагт олон арван дэвшилтийг авчирчээ. Тухайлбал хүний сэтгэлийн хайлан, мөнх бусын орчлонгийн ухаарлыг Төмөрхуяг, Бадар-Ууган, Оюунцэцэг гэх мэт уран бүтээлчдийн эвлэг хоолойгоор сонсч торнисон бол Хурд,Харанга, Айзам, Өргөө,Чингис хаан хамтлагуудын амьдралын бүхий л өнгө аясыг тээсэн уран бүтээлүүдээр ташуурдуулж, Gee Rokitbay, Tsetse нарын хүчирхэг донжоос хэв маяг, хэв загвараа олсон. Түүнчлэн С.Жавхлан, Д.Баясгалан, Пэрэнлэйлхагва нарын Монголын тал нутагт эвлэж урссан ахуйгаас, Дэлгэрмөрөн, Ариунаа, Сарантуяа нарын ганцаардал төрүүлэм өнгө аясаас ч дуу алдан биежсэн. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1