surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулгыг цэвэр ялах боломж нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Бат-Эрдэнэ мөн үү

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулгыг цэвэр ялах боломж нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Бат-Эрдэнэ мөн үү

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаад сураг тасарсан бичиг баримт хуурамчаар үйлдэж 700 гаруй сая ам доллар шамшигдуулсан МТЗ-ын захирал асан П.Бат-Эрдэнийг сонгуулиас өмнө Монголд авчирна гэх мэдээлэл байна. 

МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ буюу дээрх албан тушаалыг хашиж байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн тухайг хэвлэлүүд олонтоо мэдээлж байсан. Хэрвээ нэр бүхий хоёр этгээд тухайн үед дээрх хэргүүдэд холбогдоогүй байсан бол тэднийг дэлхийгээр нэг эрэн сурвалжилж цаг мөнгөө үрэхгүй байсан. Тус хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн хэн ч өдгөө гэм буруутай эсэхээ дэнслүүлээгүй.  Сонирхуулахад түүний авлига албан тушаалын хэрэг их бага хэмжээгээр 720 сая ам долларт хүрч байна.  
АРДЧИЛСАН НАМЫНХНЫГ АЙДСААР НЬ НАМНАЖ ЧАДАХ УУ
Хэрэв Женкогийн гол тоглогчдын нэг П.Бат-Эрдэнэ сонгуулийн өмнө баривчлагдан ирвэл Ардчилсан намын томчуул айдас автах нь ойлгомжтой. Үүнийг л Л.Оюун-Эрдэний Засгийн газар хүсч байгаа. Тиймээс сонгуулиас урьтаж П.Бат-Эрдэнийг барьж хорих акцыг өрнүүлж буй талаар эх сурвалжууд ярьж байна. Хэргийг нэхэн сануулбал БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн албан ёсны төлөөлөгч, охин компани хэмээх “Си Эс Ти И Си Эм” ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчин огт тендер шалгаруулалтгүйгээр 440 сая ам.долларын өртөг бүхий Ухаа Худаг-Гашуунсухайтын төмөр зам барих гэрээг тус компанитай байгуулсан байдаг. Энэ компанийн захирал гэгч Солонгос улсын иргэн Ли Жон Йол бүх зүйлийг Солонгос талаас нь гардан зохион байгуулсан.  Хуулийн байгууллагууд энэ хэргийг шалгахад 37 тэрбум төгрөг, 18 сая ам.долларыг элдэв Монгол болон Солонгос компаниар дамжуулан гадагшаа гаргаж мөнгө угаасан нь тогтоогдсон. Түүнчлэн “Нутгийн Буян” ХХК, “Бомян” ХХК, “Монгол Бетон Дэр” ХХК, “Бат Бэх Ремикон” ХХК, “Чонвун Рейлроуд Монголия” ХХК гэх мэт компаниар дамжуулан Солонгос руу их хэмжээний мөнгө гаргасан нь баримтаар нотлогдсон байдаг. Жишээлбэл “Бомян” ХХК төмөр замын дэр бетон нийлүүлэх гэрээний дагуу 4.0 тэрбум вонныг аж ахуйн үйл ажиллагааны тайландаа тусгалгүй Солонгос руу шилжүүлсэн байдаг.  Мөн А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол Бетон Дэр” ХХК гэрээний дагуу тухайн үеийн ханшаар 18 шахам тэрбум төгрөгийг төмөр замын дэр бетон нийлүүлэхээр авсан боловч нэг ч бетон дэр нийлүүлээгүй байдаг. Бас их хэмжээний мөнгө Солонгос руу шилжүүлсэн. 

Эдгээрээс хамгийн том тоглогч нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байх бөгөөд түүний хамаарал бүхий оффшор компаний асуудал энэ сонгуулийн өмнө ахин хөндөгдөх тодорхой болно гэсэн үг. Яг л Сү.Батболдын хэрэг шиг олны анхааралд очсон шиг. Онцлог нь түүнийг Сү.Батболдын болоод одоогийн Засгийн газар шоглох гэж оролдож буй зураглал биежиж байна. Тодруулбал интерполоор он удаан жил эрэн сурвалжлагдсан П.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оролцоотойгоор их бага 700 гаруй сая ам долларыг шамшигдуулж, МТЗ-аас их хэмжээний ашиг хүртсэн нэгэн билээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1