Ойрын өдрүүдэд хотын удирдлагууд тун завгүй ажиллаж байна. Тухайлбал цахилгааны төлбөр нэмэх, зөвшөөрөлгүй таксины жолоочыг торгох гэх мэт иргэдийнхээ халаас руу өнгөлзсөн шийдвэрээ ШИЙДЭЛ гэж ярих нь олширлоо. Өнгөрсөн өвөл, хаврын турш автомашины торгуулиар нийслэлийн төсвөө бүрдүүлж байна гэх хотын дарга Х.Нямбаатарын сүржин дайралтууд исгэрэх сум мэт нүргэлж, хүчтэй хэрэгжиж байсан. Гэвч түгжрэл буураагүй. Тэгш сондгойгоор нь ялгаж явуулах Э.Бат-Үүлийн санааг ч тэд хэрэгжүүлээд авсан удаа бий. Тэгвэл өдгөө түм буман асуудалтай хотынхоо түгжрэлийн асуудлыг шийдэхээр мэргэн санаа, төгс шийдэл олсон нь “Зөвшөөрөлгүй таксины жолооч нарыг сая төгрөгөөр торгох” байв. Өргөсөн хууль, тогтоосон тогтоол нь гэрлийн хурдаар хэрэгждэг ХОТЫН арми өнөөдрөөс таксины жолооч нарыг торгохоор хуяг дуулгаа зэхэж эхэлсэн.
БАЛЛУУРДСААР, БААЛСААР
Нийслэлчүүд асуудал ихтэй нь үнэн. Үүнийг шийдэхээр улсын төсвөөс хэдэн арван тэрбум гарсан ч замдаа гувчуулсаар хэмжээ нь үлэмж буураад чанаргүй үйлчилгээ ирдэг. Үүнийг бид олон жил ярьлаа. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх, метро, зам, гүүр нэмж барих гээд бүтээн байгуулалтын ажил үгүйлэгдсээр. Тоочвол идэр есийн хүйтнээр хөл дүүжлэх автобус унаагүй ч болж үзсэн. Хотын дарга, түгжрэлийн сайд тэргүүтэн нь төсвийн мөнгөөр нь шүдээ чигчлээд ялгүй өнгөрсөн. Утаагүй болно гэж хэлээд ТАВАНТОЛГОЙ түлш ТӨХК-ийг НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан тэргүүтэй бүлэг арми төсвийн хонхойтол залгилсан. Хэдэн гүүр, зам шинээр сэргээж, ашиглалтад оруулсан байндаа тусаагүй. Учир нь тойргоо услах, сонгуулийн сурталчилгаа болоод өнгөрсөн. Татвар нэмэх, цахилгаан нэмэх, жолоочоо торгох гэх мэтээр иргэдийн амьдрах эрхэд ноцтой халдаж, бодлогогүй шийдвэр болхи шийдлээ ТӨГС гэж бодох хотынхны пропаганда хэрээс хэтэрлээ.
Улаанбаатар хотод өдгөө нэг сая хүрэхгүй цалин орлоготой хичнээн иргэд байгаа вэ? Бүгд л өндөр хүүтэй банкны зээлтэй, сургалтын төлбөрийн асуудалтай, өвлийн хувцас, идэшний асуудалтай. Амьдрахын тулд, тэд нэмэлт орлого олохын тулд цантай өвөл таксид явдаг. Гэтэл тэднийг хууль нэрийн дор хоногийн хоолноос нь салгаж, дээрээс нь таван сая, хуулийн этгээдийг 50 саяар торгоно гэж сүрдүүлэх.
Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрөх юм. Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт илүүлэх ёстой. Улмаар ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн Нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм.
Товчхондоо торгууль нэрээр иргэдийнхээ халаас руу өнгийж, шархаа нөхөх башир арга болохоос асуудалд төвлөрсөн ШИЙДЭЛ биш гэж уншигдаж байнам.
Бүгдийг хуульчлах ХОТЫН арми болоод торгуулж заншсан ИРГЭД
2024.10.15 11:20
Цагдаа хүчний байгууллагад реформ хийх цаг нь ирсэн үү
2024.04.05 16:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ