Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар танхимын тэргүүн зарим нэгэн томилгоог хийж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хариуцлага тооцон огцруулж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилно гэж байв. МАН,АН-ын нөхөд С.Энхболд сайдыг ганц энэ удаагийнх бус олон удаагийн хариуцлагын асуудал яригдлаа хэмээн шахалт үзүүлсэн ч үлдэж чадлаа хэмээж байлаа. Харамсалтай нь, үлдэх бус орных нь томилгоон дээр МАН санал нэгдэж чадаагүйгээс өчигдөр эцэслэн шийдвэр гаргаж чадаагүй байна.
Харин өнөөдрөөс Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим нэгэн сайд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, албан тушаалынх нь төлөө марафон өрнөөд байгаа Боомтын сайдад Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын Удирдах зөвлөл ерөнхийдөө тохирчээ. Гэвч нөлөө бүхий эрхмүүд өөрийн хүн болох УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарыг сайдад зүтгүүлж байгаагаас эцэслэн шийдэж чадахгүй, Ерөнхий сайд дүлэгнэж суугаа аж. Эдгээрээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд доош гулган салбартаа үлдэж, эзэнгүй байгаа дэд сайдын суудалд очихоор тохиролцсон гэх.
Ямартай ч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдлөх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, дээрдэх бус улам дордож байгааг л хэлж чадахаар байна.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо