“ЭТТ” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн анхны мэдүүлгээр “Нүүрсний хулгай” хэргийн анхны 17 зарлагдав.
Өнгөрөгч 2022 оны 12дугаар сарын долоонд “Нүүрсний хулгай”-н эсрэг жагсаалын ид үест ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг гэр бүлийн хамт шалгагдаж эхэлсэн. Түүнийг баривчлан шалгаж эхэлсэн өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар АТГ-ынхны хамт нүүрсний хулгайн хэрэгт 17 этгээдийг зарлан дуулиан тарив. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий 17 этгээдийг Б.Ганхуяг анхны мэдүүлэгтээ дурдсан гэнэ.
Б.Ганхуягийн мэдүүлэгтээ нэрлэсэн холбогдогч 17 этгээдээс хоёр нь гэм буруугүйд тооцогдож, олны анхаарлаас гарсан байдаг. Тодруулбал УИХ-ын гишүүн Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг өнгөрөгч 2023 оны нэгдүгээр сард АТГ гэм буруугүйд тооцсон. Түүнчлэн Б.Ганхуягийн хамаарал бүхий уг хэрэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг холбогдуулан одоог хүртэл шалгаж байна. Хууль дүрмээ зөрчиж, хувь хувиа тэтгэсэн нүүрсний хулгайчдын нэрс хөврөх хэдий ч шүүхэд шилжсэн ганц тохиолдол алга. 40 их наядын нүүрсний хулгайн хэргийн сонсголыг Х.Нямбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй эрхмүүд баяр наадмын үеэр зохион байгуулахаар зэхэж байна. Хулгайд ээлтэй, хулгайчдаа хайртай гэдгээ Засгийн газар энэ үйлдлээрээ нотолж байна. Тиймээс буруутгах өнцөг хэд хэд байна гэсэн үг.
ХУЛГАЙГ ХУЛГАЙЧ ШҮҮДЭГГҮЙ. ГЭТЭЛ СОНСГОЛ НЭРИЙДЛЭЭР СОШИАЛААР ЯЛЛАДАГ БУРУУ ЖИШГИЙГ ТОГТООЖ МОНГОЛЧУУДЫН САХИН БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ХУУЛЬ НЬ ЗАСГИЙН ЭРХЭНД ОЧСОНЫГ ХАРЛАА.
Хууль шүүхийн байгууллага төрөөсөө ангид байх ёстой. Гэвч Монгол улсын шүүх Засгийн газрынхаа хараат болсных уу? Нээлттэй сонсгол нэрийдлээр Засгийн газарт ивээлтэй яллах дүгнэлт үйлдэх боллоо. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын хувь заяа үндсэндээ бол одоогийн Засгийн газарт л үр ашгаа өгсөн. Учир нь нэр бүхий хэдэн бизнесмэн, намдаа гологдсон хамаарал бүхий этгээдүүд, сөрөг хүчний дулдуйдсан хүмүүст л ял өгөх нь. Тэд энэ туршлагаараа ахин “Нүүрсний нээлттэй сонсгол” хийж нохой шуугиулах гэж байна. Б.Ганхуяг, Ариунболд нар ял авч, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын асан гишүүд нарт ам руугаа алгадуулж, Д.Бат-Эрдэнэ, З.Энхболд, Ө.Шижир нарыг троллчдын армиараа нүдүүлж, Н.Наранбаатар,М.Энхболд, Х.Мандахбаяр тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүдээ уснаас хуурай гаргах болно. Энэ бол одоогийн Засгийн газрын нүүрсний хулгайчидтайгаа нам харгалзахгүй халаас нэгтэй болсных. Гэвч загасны ой санамжтай гэгдэж буй Монголчууд жинхэнэ нүүрсний хулгайчдыг анзааралгүй өнгрөх болно. Нээлттэй сонсгол бол тэдний тоглож сурсан талбар.
Х.БАТТУЛГА Г.ЗАНДАНШАТАРЫГ, Н.НАРАНБААТАР Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАРЫГ, Ч.ХҮРЭЛБААТАР, Я.СОДБААТАР НАР У.ХҮРЭЛСҮХИЙГ, Х.МАНДАХБАЯР Д. АМАРБАЯСГАЛАНГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ ТУЛ ТЭД ЖАРААХАЙНУУДАА НАМНАХ НИГУУРТАЙ.
1. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгай” хэргийн хэд хэдэн эрхмүүдтэй туулсан замнал, бизнесийн түүхээрээ нэр холбогддог. Тиймээс нүүрсний хулгайч гэх муу нэр зүүхгүйг хичээж, хань хамсаатнуудаа нэр бүтэн авч үлдэхийг хичээх нь зүйн хэрэг. Тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай олон жил халаас нэгтэй явсныг цүнх баригч нараас нь эхлээд УИХ-ын танхим нэгтэй нөхөд нь амны зугаа болгон ярих болсон. Түүнчлэн тэрээр “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Монголиан силикон валли”” компанид хувь эзэмшдэг болохыг бид өмнө мэдээлж байсан. ЭНД дарж уншина уу.
Үүний тул УИХ-ын дарга маань дээрх нэр бүхий эрхмүүдээр нээлттэй сонсголд дуудагдах буй за.
2. Үе үеийн Засгийн газрыг нүүр хийхгүй газаргүй болтол булхайг нь дэлгэн нохой шуугиулж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар “Хишиг арвин индустриал” ХХК-ний ачаар өөрсдөө нүүрсний хулгайн нээлттэй сонсголд уригдан байцаалт өгөх магадлал өндөр байна. Тэднийг Хишиг арвин индустриал ХХК-тай хэрхэн нэр холбогдож буй талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу
Эмгэнэлтэй ч гэх үү, инээдэмтэй ч гэх үү? Нээлттэй сонсгол зохион байгуулж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ямартай ч өөрөө өөртөө байцаалт өгөх нөхцөл үүсэх нь.
3. Нүүрсний хулгайн хэргийн акул гэгдэж буй Ч.Хүрэлбаатар сайд МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг гэрчээр дуудаж, энэ зуунд дэглэсэн хамгийн шилдэг киноны дуулиант хэсгийг толилуулж мэдэх юм. Манай Ерөнхийлөгч ширээ байн байн цохиж, өөрийгөө гэм буруугүй, энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэлзэх нь ойлгомжтой. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нүүрсний зах зээлд ямар том болохыг түүний итгэлт түшмэл Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нараас гадна хэд хэдэн нөлөө бүхий томчуул хэлээд өгнө. Тухайлбал Таянгийн нурууг там болгосон Алтайн хүдэрийн босс Баян Базараа, “кадастрын” гэгддэг итгэлт найз Г.Хэрлэн, оффшэйр хаан хочит С.Баярцогт нарын хавтаст хэргүүд түүнийг нүүрстэй хичнээн ойр явсныг илчлээд өгнө. Бид “Баялгийн хулгай” цувралын 14 дэхь дугаар “БАЯН БАЗАРЫН БААРААГҮЙ ХУЛГАЙ” бүлэгтээ дэлгэрэнгүй дурдах болно.
4. Нүүрсний хулгайн хэргийн 17 дахь нэр холбогдогч Хархүүгийн Мандахбаяр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний цавчааг барилга болгон угаасан байж болзошгүй баримтыг дарж уншина уу? Энэ талаар нэр бүхий хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд уригдан байцаагдах хоёр дахь шалтгаан бол оффтэйк гэрээтэй гэгдэж буй Админерал ХХК байх болно. Тодруулбал МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нь өөрийн төрсөн дүү Ц.Лхамжавын байгуулсан “Админерал” ХХК-д Эрдэнэс тавантолгой ХК-иас 47 мянган тонн нүүрс авч өгсөн нь ил болсон бид мэдээлж байв.
Тэд шударга байж, сонсголоо хийж чадваас дээрх дүр зураглал харагдаж байгаа юм. Тиймээс нүүрсний хулгайн сонсголыг баяр наадмын үеэр зохион байгуулж, троллчдын армиар нүдүүлж хэдэн хүнээр туг тахиад өнгрөх зорилготой байна гэх хардлага дагуулж байна.
ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ ХӨШИГНИЙ АРД ИНЭЭЖ ҮЛДЭХ ВИЙ...
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ