Өчигдөрхөн хууль зүйн сайдын ажлаа хүлээн авсан будаг нь ханхалсан шинэхэн сайд Б.Энхбаяр гэж хэн бэ
Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулж, Л.Оюун-Эрдэний итгэлийг олж авсан Б.Энхбаяр нь эл сайдын суудалд ирэх хүртлээ 23 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр 2000 онд УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн туслах болж, улс төрийн гараагаа эхэлсэн. А.Шагдарсүрэн нь одоогийн “Номин холдинг”, Улсын их дэлгүүрийн эзэн. Цаашилбал Богд хан уулын эзэн нь А.Шагдарсүрэн гэх марзан хэрнээ үнэн яриа бий. Тухайлбал Арцатын аманд ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын “Хан төгөл” хотхонтой хаяа залгаад А.Шагдарсүрэнгийн “Casa Da Vinci” гэх Улаанбаатар хотын номер нэг тансаг зэрэглэлийн хаус бий. Б.Энхбаяр нь 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээрээ 290 сая төгрөгний хөрөнгөтэй. Үүнээс 200 сая төгрөгний үнэ бүхий нийтийн орон сууцтай, 80 сая төгрөгний Ланд Крүйзер маркийн машинтай, 10 сая төгрөгөөр үнэлэгдэхээр 699 метр квадрат газартай. 83 сая төгрөгний хадгаламжтай. Түүнчлэн Б.Энхбаяр Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах Ажлын хэсгийг ахалж, хаврын турш бүхний эзэн шиг авирласан. Гэтэл түүний хүргэн А.Амар-Отгоны “Дорнын цас” ХХК нь Хөгжлийн банканд 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй байсан. Тодруулбал хүргэн А.Амар-Отгоных нь “Дорнын цас” ХХК 2018 оны тавдугаар сарын 31-нд буюу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкнаас дээрх 3.5 тэрбум төгрөгийн зээл авч байсан нь ил болсон.
Б.Энхбаярыг чиглэх албан тушаалын ноцтой зөрчил үүгээр дуусахгүй. Тэрбээр одоогийн Засгийн газрын “ШИЛЭН” ажиллагааны хүрээнд өнгөрөгч хавар шил рүүгээ нэг сайн алгадуулсан төр төлөөлөгчдийн нэг. Учир нь тэрбээр сурсан нь тодорхойгүй Боловсролын зээлийн сангаас 32.000 долларын тэтгэлгийг Хойд Виржинийгийн их сургууль суралцахаар авсан байдаг. Харамсалтай нь түүний намтарт ийм нэгэн их сургууль төгссөн гэх бичиг битгий хэл бэхийн дусаал ч байхгүй. Тэрбээр уг зээлийг авсан хугацаа буюу 1998-2004 оны хооронд төрөлх сургууль Улаанбаатар-Эрдэм сургуульд багшилж байжээ.
Түүнийг хууль зүйн сайдаар томилогдоход МАНАН-гийн удирдагч гэгддэг Сү. Батболд нөлөөлсөн гэх яриа улс төрийн хүрээнд гаарч байна. Ингэж Сү .Батболдын ойрын хүн гэж нэрлэгдэх хүртлээ улс төрд хаяа залгаж, албан тушаал сэлгэж явсан нэгэн бол яах аргагүй Б.ЭНХБАЯР
УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь 2016 оноос парламентад саатан морилсон. Төдөлгүй 2020 онд оффшорчин гишүүн болох нь нотлогдохын сацуу “Болдтөмөр Ерөө гол" компанийн эзэмшлийн 84 хувь Хятад, 16 хувь их хурлын гишүүн Д /Б.Дэлгэрсайхан/ эзэмшиж байсан ил болсон. Үүгээрээ Б.Дэлгэрсайхан Монголын баялгийг хил давуулан зарж, төрийн нэрээр хувийн бизнесээ цэцэглүүлж байсан тараа таниулав. Түүгээр зогсохгүй 2022 онд “Нүүрсний хулгай” гэх хэрэг дэгдэхэд Б.Дэлгэрсайхан гишүүний нэр цохиж явсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2022 оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замыг концессоор авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Тэрхүү гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ гэсэн үг. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах нүүрс, эрдэс баялаг Б.Дэлгэрсайханаар дамжих болсон. Тэгвэл Б.Дэлгэрсайханы эзэмшдэг “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Инфинити спейс” ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 121 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг нь Хятадын Экспорт Импорт банкны 200 сая ам.долларын зээл, Хятадын Хөгжлийн банкны 175 сая ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан гэх. Өөр бусад өр зээлийн мэдээллүүд ч бий. Энэ сэжүүрүүдээс “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьжээ. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани болох "Инфинитиспэйс" ХХК болон "Болд төмөр Ерөө гол", " Өсөх зоос" гэхчилэн компаниуд нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хуучин авсан тусгай зөвшөөрлөө хууль бусаар үргэлжлүүлэн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд эдгээр нэр дурдагдсан компаниудаараа улсад зургаан их наядын хохирол учруулжээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДОЖ БОЛЗОШГҮЙ НОЦТОЙ СҮЛЖЭЭРЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал, 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч сонгох” 191 тэрбум төгрөгийн төгрөгийн тендерт,
2019 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” 796 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарсан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд 799 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ зурагдсан нь бий.
Тиймдээ ч Б.Ганхуягийг “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн. Гэтэл дахин хоёр ч тендер халааслаж байсан баримтыг бид өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлж байв.ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Энэ мэт асуудлын тартай гурван хүнд ирэх жилийн сонгуульдаа бэлдэхээр тус тусад нь даалгавар өглөө. Тодруулбал Х.Нямбаатарыг БЭТ-ийн статусаар хотын дарга болгох тохироог Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргатайгаа хийсэн. Сонгуульд бэлдэх гэсэн томилгоо гэдэг нь илт уншигдаж байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд эдгээр дарга, сайд нар улсынхаа биш намынхаа эрх ашгийн төлөө, цаашлаад өөрийнхөө төлөө хийж байгаа томоохон алхмуудаа бага багаар танилцуулах болно.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ