Нүүрсний сонсголыг энэ намрын чуулганд багтааж чадвал 40 их наядын хулгай, оффтейк гэрээ, нүүрс тээврийн хэрэг шийдэгдэнэ гэж олон нийт хүлээж буй. Гэхдээ анх зарлагдсан олон нэрс, 40 их нaядын нүүрсний хулгайн асуудал өнөөдөр ямар шатандаа явж байна вэ гэдэгт олигтойхон хариулт олоход хэцүү. Шалгагдаад, буруутгагдаж буй хоёрхон хүн, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг эс тооцвол нүүрсний гэх хэргийг өнөөдөр Прокурорын байгууллага хав дарсан. Улсын ерөнхий прокурор нь нүүрсний хэрэгт 100 гаруй хүн шалгагдаж байгаа, үүний дотор УИХ-ын гишүүд ч бий хэмээн хэвлэлд ярихаас цаашгүй, энэ хэргийн шалгах явц ямар шатандаа яваа гээд олон эргэлзээтэй асуултад иргэд хариулт нэхсээр байна. Хуулийн байгууллага нь "шалгаж байна" гэсэн ганцхан үгээр олон нийтийн амыг барьж, үе үехэн нохой шуугиулахаас цааш хэтэрсэнгүй.
Үүнтэй зэрэгцээд олон нийтийн зүгээс Нүүрсний сонсгол зохион байгуулахыг хүлээж байгаа ч саяхан хариуцаж байсан Х.Нямбаатар нь ажлаа өгч, гишүүнээсээ түдгэлзэж, Хотын дарга болохоор яваад өгөв. Харин одоо түүний ажлыг авсан Б.Энхбаяр нүүрсний сонсголоо хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг хүлээлт дахиад л үүсэв.
ШҮГЛИЙН ХИЙ: ТООГОО ТОДОРХОЙ, БАРИМТАА ИЛ БОЛГООГҮЙ 11 САР БОЛЖ БАЙНА
Одоогоос яг арван нэгэн сарын өмнө “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-д нэр холбогдсон гэх 17 хүний нэрийг АТГ зарлаж байв. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ нарын нэрс багтаж байлаа. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд тухайн үед ээлж дараалан “буруугүй” гэх тайлбарыг хэлж мэлзэж байсан дүр зураг саяхан. АТГ зүгээр ч нэг нэрс зарлаагүй. Ялангуяа авлигатай тэмцэж байгаа байгууллага нь зүгээр хэн дуртай гишүүнийхээ нэрийг зарлаад, олон нийтэд нэрлээд сууж байна гэдэг зүгээр ч нэг энгийн зүйлс биш. Хуулийн байгууллага шалгаж, тодорхой хэмжээний оролцоо, сэжүүр олсон учраас эдгээр нэрсийг зарласан гэж олон нийт харж байсан. Харин одоо бол нүүрсний сонсгол нь хэрхэх, хуулийн байгууллага нь нүүрсчидээ шалгаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй, Б.Ганхуягийн хэлснээр Т.Аюурсайхан тэр хоёр хэлмэгдэж, үлдсэн нь уснаас хуурай гарах гээд цаг хожоод байна гэж олон нийт хардаж эхэлсэн.
Тэгвэл Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар Монгол улсын эдийн засагт хэдий хэмжээний алдагдал үүсгэж, хувьдаа завшсан бэ? ТООГОО ТОДОРХОЙ, БАРИМТАА ИЛХЭН ГАРГААД, ЯЛЫГ НЬ ЧАНГАХАН ДУУДЧИХ. ЭСВЭЛ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ,ПРОКУРОР, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ХЭН НЭГЭНД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ, БУСДЫГ ХИЛС ХЭРЭГТ ТОХОЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ. БҮХЭЛ БҮТЭН 11 САР БОЛОХОД ТОО Ч ҮГҮЙ, БАРИМТ Ч ҮГҮЙ.
ЭРГЭН САНУУЛАХАД МАНАЙ САЙТ ӨНГӨРӨГЧ НЭГДҮГЭЭР САРД ТОО БАРИМТ, НЭРШЛЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙСАН.
ЕРӨНХИЙ САЙДЫН ШҮГЛЭЭР ЗАРЛАГДСАН Ч НҮҮРСНИЙ ХЭРЭГТ СҮҮДЭР НЬ Ч ХАМААРАЛГҮЙ ГЭХ ОРДНЫ ЗУРГААН ТАЙЖИН, НЭГ АВХАЙ
Тэгвэл АТГ-аас анх сүр дуулиантайгаар зарласан Төрийн ордонд, УИХ-ын гишүүний бүрэх эрхээр халхлагдсан нүүрсний хэрэгт холбоотой хэмээн зарлагдаж байсан нүүрснийхнийг эргэн сануулая.
Нүүрс тээврийн магнат УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
ЭТТ ХК-д шатахуун нийлүүлж байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
Нүүрсний хулгайн гол сэжүүр болсон компаний эздийг шууд бус удирдлагаар хангаж, төлгөн захирлуудад давуу эрх олгосон Н.НАРАНБААТАР.
Нүүрсний гэх хэрэгт 2019 оноос хойш нэр холбогдон, шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Сурсан зангаараа хэргээс мултарсан Бэрэнгийн тодотголтой, Увс бүлэглэлтэй, Тэс овогтон Баттөмөр.
Нүүрсний хэрэгт нэр холбогдоод нэр цэвэр мөр бүтэн мултарсан хилчин генерал Ц.Сэргэлэн.
Ордны их тайган З.Энхболдын хэрэгт нэр холбогдсон Говь-Алтай аймгийн гэмт хэргийн магнат Б.Энх-Амгалан.
"НҮҮРСНИЙ" ГЭХ ХЭРЭГТ УИХ-ЫН 12 ГИШҮҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн байцаалт хийж буй 14 хэрэг, хэрэг бүртгэлтийн шатанд байгаа 29 хэрэг бий. Үүнд 143 хүн, гурван ААН яллагдагчаар татагдсан. Үүнээс нийтийн албан тушаалтан 90 хүн, улстөрд нөлөө бүхий буюу УИХ-ын 12 гишүүн шалгагдаж байна. Долоон хэрэг шүүхэд шилжсэн" гэсэн мэдээллийг өгөв. Хувь хүний нууцыг хамгаалах хүрээнд уг 12 гишүүн хэн бэ гэдгийг хэлэх боломжгүй аж. Ил болсон мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарын 12 гишүүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
ШИНЖЭЭЧ ТОМИЛОХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Түр хорооны даргаар томилогдсон. Томилогдсон даруйдаа нэг хянан шалгагч, хоёр шинжээчийг нэмж томилсон. Дахиж 4-5 хянан шалгагч, шинжээч томилно гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкны түр хороо бүтэн жилийн үр дүн байсан. Хугацаа маш богино байгаа учраас хүний хүчээр шахуу ажиллах шаардлага үүсч байгаа. Нүүрсний түр хорооны талаар урьдчилан янз бүрийн зүйл яримааргүй байна” гэх мэдээллийг өгсөн юм.
НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ЭНЭ НАМРЫН ЧУУЛГАНДАА БАГТААНА
УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний сонсгол болно. Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хороог 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Нүүрсний жагсаал 2022 оны арванхоёрдугаар сард болсон. АТГ-аас мөрдөн байцаалтын саад учруулж буй нөхцөлд нээлттэй сонсгол явуулж болохгүй заалттай учраас хойшлогдсон. Хянан шалгалтын түр хороог шинэчлэн байгуулсан. Уг хороо хуралдаж, нээлттэй явуулах сонсгол явуулах товыг зарлаж байгаа гэж бодож байна” гэв.
НҮҮРСНИЙ СОНСГОЛД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫГ Ч ОРОЛЦУУЛЪЯ
ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нарыг нүүрсний сонсголд оролцуулвал галд тос нэмсэн явдал болно. Хулгай бий үгүйг шалгахаар аяны дөрөө жийсэн бүрэн эрхт төлөөлөгчид нүүрсний гол хэрэгтэнгүүдтэйгээ хүзүү сээрээрээ тэврэлдсэн чилийсэн 10 сар өнгөрлөө. Тухайлбал Ж.Ганбат нь Моннис групп, Энержи ресурс, П.Сайнзориг “Хишиг- Арвин индустриал” ХХК-д давуу байдал үүсгэж, удаа дараагийн ноцтой зөрчлүүд илэрч байна. Хуучнаар бол Б.Ганхуяг, Д.Ариунболд нартай ижилхэн. Гэтэл яагаад тэдний тухай ярихаар нүд нь балай, чих нь дүлий болдог вэ.
Д.СУМЪЯАБАЗАР УЛС ТӨРӨӨС НЭР БҮТЭН МӨР ЦАГААН БУУХГҮЙ.
Хотын мэр асан Д. Сумъяабазарыг нүүрсний гол тоглогч дүү Д. Сэржбүдээ, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат нарын хамт сонсголд оролцуулъя. Гэрчээр нь У. Хүрэлсүх, Х. Баттулга, Г.Занданшатар, Л.Оюун-эрдэнэ нарыг дуудвал дуулиан ихтэй шударга л сонсгол болно. Хэний ч санаанд буухгүй байгаа эдгээр нэрс бол үлгэр хайлагсад. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Дайнгүй ч дажинтай Монгол улсад ордондоо оодорсон цагаан захтнуудын замыг засч, мөрийг илчлэх “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”. Ямар ч тоогүй, ямар ч баримтгүй байх учиргүй. ТООГОО ТОДОРХОЙЛЖ, БАРИМТТАЙГААР БУСДЫГ СОНСГОЛД ДУУДАХЫГ ШААРДАЖ БАЙНА.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна