Одоогоос яг арван нэгэн сарын өмнө “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-д нэр холбогдсон гэх 17 хүний нэрийг АТГ зарлаж байв. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, нарын нэрс багтаж байлаа. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд тухайн үед ээлж дараалан “буруугүй” гэх тайлбарыг хэлж мэлзэж байсан. АТГ зүгээр ч нэг нэрс зарлаагүй. Ялангуяа авлигатай тэмцэж байгаа байгууллага нь зүгээр хэн дуртай гишүүнийхээ нэрийг зарлаад, олон нийтэд нэрлээд сууж байна гэдэг байж боломгүй зүйл. Хуулийн байгууллага шалгаж, тодорхой хэмжээний оролцоо, сэжүүр олсон учраас эдгээр нэрсийг зарласан гэж ойлгосон. Харин одоо бол нүүрсний сонсгол нь хэрхэх, хуулийн байгууллага нь нүүрсчидээ шалгаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдал үүслээ.
Нүүрсний хулгайчдаар цоллогдсон этгээдүүд Монгол улсын эдийн засагт хэдий хэмжээний алдагдал үүсгэж, хувьдаа завшсан бэ? ТООГОО ТОДОРХОЙ, БАРИМТАА ИЛХЭН ГАРГАХАД АСУУДЛЫН УЧИГ НЬ ХААНА БАЙНА ВЭ? ЭСВЭЛ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ,ПРОКУРОР, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ХЭН НЭГЭНД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ, БУСДЫГ ХИЛС ХЭРЭГТ ТОХОЖ ХУВЬСГАЛЫН УХРАЛТ ХИЙСЭН ҮҮ. БҮХЭЛ БҮТЭН 11 САР БОЛОХОД ТОО Ч ҮГҮЙ, БАРИМТ Ч ҮГҮЙ. ЭЗЭН ХОЛБОГДОГЧГҮЙ БОЛЛОО. ЭРГЭН САНУУЛАХАД МАНАЙ САЙТ ӨНГӨРӨГЧ НЭГДҮГЭЭР САРД БУЮУ ОДООГООС 10 САРЫН ӨМНӨ ТОО БАРИМТ, НЭРШЛЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙСАН.
Тэгвэл АТГ-аас анх сүр дуулиантайгаар зарласан Төрийн ордонд, УИХ-ын гишүүний бүрэх эрхээр халхлагдсан нүүрсний хэрэгт холбоотой хэмээн зарлагдаж байсан нүүрснийхнийг нэхэн сануулая.
Нүүрс тээврийн магнат УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Тэнгри транс, Ульгансар компаниудаараа нүүрс тээвэрлэж, ИХ гишүүний давуу эрхээ ашиглаж байсан.
Сод Монголын тодотголт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ЭТТ ХК-д шатахуун нийлүүлж , эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан.
Нүүрсний хулгайн гол сэжүүр болсон компаний эздийг шууд бус удирдлагаар хангаж, төлгөн захирлуудад давуу эрх олгосон Н.НАРАНБААТАР.
Нүүрсний гэх хэрэгт 2019 оноос хойш нэр холбогдон, шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, пластик хочит Д.Наранхүү нартай хамсан нүүрс тээвэр будилуулсан, авлигал албан тушаалын ноцтой зөрчил гаргасан.
Сурсан зангаараа хэргээс мултарсан Бэрэнгийн тодотголтой, Увс бүлэглэлтэй, Тэс овогтон Баттөмөр. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Нүүрсний хэрэгт нэр холбогдоод нэр цэвэр мөр бүтэн мултарсан хилчин генерал Ц.Сэргэлэн нарыг ямар үндэслэл, ямар баримтад тулгуурлан хулгайчаар зарлав. Яагаад гэм буруугүйд тооцов. Энэ явдал одоо ч асуулт хэвээрээ үлдсэн. Магадгүй АТГ Засгийн газрын хараанаас мултраагүй төлөг төлжүүлэгч малын хашаа байж болзошгүй гэх хардлагыг нэгэнтээ дагуулж байна. Үүний баталгаа нь нүүрсний хамгийн том эзэн холбогдогчид байж болзошгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хамаарал бүхий компаниуд нүүрсээр гаршиж буй баримтууд олонтаа хэвлэгдэн нийтлэгдэж байна. Буруугүй л бол тэднийг шалгах бүрэн эрх нь хууль хүчний байгууллагад бий. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ БЭТ Ж.Ганбатын эрхээрээ хатсан шийдвэрүүдийн ард нүдээ аниад чихээ таглаад хий шүгэлдэж байгаа. Түүнчлэн Х.Нямбаатар БЭТ асан, одоогийн хотын нэгдүгээр орлогч дарга П.Сайнзориг нар ч нүүрсний хулгайд гараа дүрж, сүүдрээ дарж явсан байж болзошгүй.
МЭДЭХГҮЙ ГЭХЭД МЭДЭЖ БОЛОХ ЦААШЛААД ХАРДЛАГЫН ДАГУУ ШАЛГАХ ЁСТОЙ ЗУРАГЛАЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЖАГСААЛААР ӨНӨӨГИЙН МӨРДӨГДӨЖ БУЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-д “БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ” ТОМИЛСОН.
ЭНЕРЖИ РЕСУРС, МОННИС, АПУ ГРУППТЭЙ ТУН ОЙРЫН ХЭЛХЭЭ ҮҮСГЭСЭН Ж. ГАНБАТ НЬ ТАВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМГААЛАЛТТАЙ. ТЭРБЭЭР ЕРӨНХИЙ САЙДЫН ХАМААТАН. ХУЛГАЙН ЦУУРЫГ ХҮЧТЭЙ ХАГАЛВАЛ ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ Ч ЭЗГҮЙРЧ МЭДЭХ ХАЧИРХАЛТАЙ ЗУРАГЛАЛ АТГ-ЫН ШИРЭЭН ДЭЭР ОЧИХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫХ БОЛЛОО. ОЧЧИХООД ХАВ ДАРАГДСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ. УЧИР НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН УЧИГ ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮТЭН СҮҮДЭРЛЭЭД БАЙГАА. ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЖ БУЙГААР ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР БҮХИЙ САЙД НАРЫГ СОНСГОЛООС МУЛТЛАХ ДААЛГАВРЫГ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗҮГЭЭС ОДООГИЙН ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ДААЛГАЖЭЭ.
“ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ”-ЫН МАФИЖСАН СҮЛЖЭЭ ЭРГЭЭД Х.НЯМБААТАРЫН ХАМГААЛАЛТАД ИРСНЭЭР Б.ГАНХУЯГ, Т. АЮУРСАЙХАН НАРААС ӨӨР ТОМ ЦАГААН ШУВУУ ОЛДООГҮЙ. ОЛДОХ Ч ҮГҮЙ. БИД “”ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛЫН НОЦТОЙ БАРИМТЫГ “БАЯЛГИЙН ХУЛГАЙ” ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛАХ БОЛНО.
Түүнчлэн Д.СУМЪЯАБАЗАР УЛС ТӨРӨӨС НЭР БҮТЭН МӨР ЦАГААН БУУХГҮЙ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Хотын мэр асан Д. Сумъяабазарыг нүүрсний гол тоглогч дүү Д. Сэржбүдээ, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат нарын хамт сонсголд оролцуулъя. Гэрчээр нь У. Хүрэлсүх, Х. Баттулга, Г.Занданшатар, Л.Оюун-эрдэнэ нарыг дуудвал дуулиан ихтэй шударга л сонсгол болно. Бид сумъябазарын талаар Баялгийн хулгайн цувралдаа онцолж байснаа нэхэн сануулъя.
Эндээс эргэн харахад галзуу хүний өдрийн тэмдэглэл болсон Нүүрсний хулгайд цөөн хэдэн бизнес эрхлэгч нар ял хүртээд жинхэнэ тоглогчид нь нойр бүтэн улс төрөөр ард түмнээ мунхруулж байж болзошгүй. Учир нь тэр тийм хэмжээний нүүрсийг, тэр замаар, тэдэн удаа тээвэрлэж, ийм ашиг хүртсэн. Үүнээс тэдэн хувь хулгайн аргаар олдсон гэх тоо ч баримт ч үгүй 11 сар шүгэлджээ. Эсвэл огтын хулгай үүрлээгүй газарт хий шүгэл үлээж, ҮХНӨ оруулж, улс төрийн тоглолт хийж, МАН залуу хүчин сонгууль угтан шоу найруулсан юм биш биз.
ТЭГВЭЛ ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ ТАВАН Ш АЖИЛЛАГАА ДАРААХ ЗУРАГЛАЛ БИЙ БОЛГОСОН.
ЖАГСААЛЫГ ХҮЧЭЭР ТАРАМДСАН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗАРЛАСАН 17 ЭТГЭЭДДЭЭ ЦАГ ХОЖИХ БОЛОМЖ ОЛГОЖ “ТАВАН Ш” АЖИЛЛАГАА ӨРНҮҮЛСЭН. ҮҮНД ШҮҮР АЖИЛЛАГААГААР Н.БАГАБАНДИЙГ ОЮУТОЛГОЙГООС БУУЛГАЖ, ОХИНД НЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН НУТАГТ АЛТ ОЛБОРЛОХ ТАЛБАЙ ОЛГОСОН. ЭРДЭНЭС МОНГОЛООС БАДАМСҮРЭНГ БУУЛГАЖ, ОХИД ХӨВГҮҮД ЭРХ БҮХИЙ ТӨРИЙН АЛБАНЫ СУУДАЛ БЭЛЭГЛЭСЭН. МӨН ШИЛЭН АЖИЛЛАГААГААР САНГИЙН ЗЭЭЛТЭЙ ХАМСААТНУУДАА ЗАРЛАЖ, ХЭРЭГТЭЙ ХЭДИЙГЭЭ ЗЭЭЛИЙН ТӨЛҮҮЛСЭН ГЭХ ДАЛБААН ДОР АВЧ ҮЛДСЭН. ИНГЭХДЭЭ УРТ ХУГАЦААНД НОХОЙ ШУУГИУЛАХ АЖЛЫГ ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНЭ ИХ СУРГУУЛИЙН НАЙЗ БАТНАЙРАМДЛААРАА ШҮГЭЛДҮҮЛСЭН. ШУВУУ АЖИЛЛАГААГААР МАН-ЫН БУУРАЛ АХ Т.БАДАМЖУНАЙГАА ОЛЗЛОН АВЧИРЧ ХЭСЭГ ШУУГИУЛААД НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР СУЛЛАСАН. ШҮҮР АЖИЛЛАГААГААР СЭЛГЭЭНИЙ ХЭДЭЭ БУУРИНД НЬ БУЦААЖ ГАВИХГҮЙ ТОГЛОЛТ ҮЗҮҮЛСЭН. ИНГЭХДЭЭ АВЛИГАД ИДЭГДСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРАА ТОЙРУУЛАН ЯС МӨЛЖИХ ЗАРЧМААР АЖИЛЛАСАН.
ИНГЭЖ Л НОХОЙ ШУУГИУЛЖ, ТӨРИЙГ ЭРХШЭЭСЭН МАН-ЫН ЗАЛУУСТ ҮНЭН Ч БИЙ ХУДАЛ Ч БИЙ. ҮНЭН ГЭВЭЛ АМТАЙ БОЛГОНООС ХУЛГАЙТАЙ, АВЛИГАЛТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ГЭХ АРИУХАН ӨГҮҮЛБЭРҮҮД УНАНА. ЭЦЭСТ НЬ ТООГОО,ҮНДЭСЛЭЛЭЭ ТОДОРХОЙ БОЛГОЖ НҮҮРСНИЙ СОНСГОЛ ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ЗАРЛАСАН Л БОЛ ТОДОРХОЙ ҮНДЭСЛЭЛ ЯДАЖ Л ХАРДЛАГЫН СЭЖҮҮР ГЭЖ БИЙ... ХУУЛИАР ХУУДУУДАЖ ХУДЛЫГ ХАМГААЛАХ УЧИРГҮЙ ТУЛ АЛДАГДСАН ХУЛГАЙН ТООГОО ТОДОРХОЙ БОЛГОНО УУ?
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ