surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Чех бүсгүй 2024 оны Дэлхийн Мисс боллоо

Чех бүсгүй 2024 оны Дэлхийн Мисс боллоо

Энэтхэг улсын Мумбай хотод болсон “Miss World” тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ. Өмнө нь 2006 онд Чехийн бүсгүй түрүүлж байжээ.

Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, авьяас билиг, илтгэх чадвар зэрэг олон дэд тэмцээний үр дүнд 40 оролцогч шалгарч үлдээд байснаас өчигдөр шилдэг 12, шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ.

Сүүлийн дөрвөн шилдэгт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм.

Ингээд Ливан, Тринидад ба Тобаго, Ботсвана улсын гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон Кристина Пишкова түрүүлж, Miss World 2024 тэмцээний титмийг зүүжээ.

Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм. Тршинц хотод төрж, Прагад өссөн. Уран сайхны академид 9 жил суралцсан ба одоогоор Карлов их сургуулийн хуулийн ангид суралцаж байгаа. Англи, польш, словак, герман хэлтэй. Хийл хөгжим тоглодог. Танзанид ядуу айлын хүүхдүүдэд зориулан, англи хэлний сургууль нээсэн.

Пишкова миссийн титмийг 2022 оны ялагч, Польшийн Каролина Биелавскагаас шилжүүлж авсан байна. 2023 онд төлөвлөлтийн асуудлаас болоод уг тэмцээн зохион байгуулагдаагүй юм.

Монгол улсаа төлөөлөн оролцсон ҮУИТ-ын гоцлол бүжигчин, МУСТА Б.Болор Шилдэг 14-т шалгарсан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1