surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

С.Баярын улс төр дэхь амбиц Н.Номтойбаярын намд цухалзаж байна

С.Баярын улс төр дэхь амбиц Н.Номтойбаярын намд цухалзаж байна

Сонгууль дөхлөө. Намууд нэр дэвшигчдээ эхнээсээ тодруулаад дуусч байна. Улс төрийн жижиг намуудаас олны анхаарал татаж буй нам бол Н.Номтойбаярын эвсэл. Бүр Н.Номтойбаярын гэгдтэлээ өмчлөгдсөн “Үндэсний эвсэл” .
Үндэсний эвсэлийн ард буюу Н.Номтойбаярын ард МАН-ын томчуул халаасаа сэгсрэхэд ч бэлэн зогсож байна. Тухайлбал М.Энхболдын хотын фракц, Н.Багабандийн хамаарал бүхий улс төрчид багтаж буй. Тиймээс л хоёр том нам нь Н.Номтойбаярын эвслээс эмээгээд байгаа юм. Учир нь Н.Номтойбаяр У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрэхээс татгалзаж, “эвсэл шиг эвсэл” байна гэдгээ илэрхийлсэн гэнэ. Яаж ч харсан Н.Номтойбаяр МАН-тай АН-аас илүү ойр харагдана. Сонирхолтой нь Н.Номтойбаярын хамгийн ойрхон түшиж байгаа хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Энэ хүн хоёр сарын өмнөөс багадаа жил гаруй хугацаанд бэлтгэл базаасан болов уу гэмээр нүсэр ажиллагаатай “Баяртай үдэш” гэх нэвтрүүлгээ олны хүртээл болгож байгаа.  Түүний улс төрийн амбиц том байгаад зогсохгүй зөв байсан гэдгийг зочдоороо хэлүүлчих гээд багагүй ширлэсэн удаатай. Тэгвэл Н.Номтойбаярын эвслийн ард цухалзаж буй түүний улс төр одоо л үнэн дүрээ олж байна. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр МАН-аас ч хүчтэй болгох зураглалыг М.Энхсайхантай хамтран зурж байгаа хүн бол С.Баяр. Энэ хүний сургаар намаасаа нүүж буй нүүдэл олон байна. Тухайлбал МАН-ын жагсаалтад багтахгүй аваас Д.Оюунхорол тэргүүтэй арав гаруй төлөөлөгчид Н.Номтойбаярт элсэх хүсэлтээ давхар өгөөд байгаа гэх. 
Түүнчлэн МАН-ын сонгуулийн дэс анхаарал татаж буй энэ үед Б.Бат-Эрдэнэ,Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нарын нүүдэл Үндэсний эвслийг чиглэж  болзошгүй. Учир нь хоёр намаас квот аваагүй улс төрчдийг урвуулан татах Н.Номтойбаярын тоглолтыг Ц.Мөнх-Оргил найруулж байгаа. Өөрөөр хэлбэл ойрын нөхөдөө эл эвсэл рүү татахаар анаж байна гэсэн үг.  Энэ бол Н.Номтойбаярын эвслийн гол имидж. Танигдсан дүрүүдээсээ залхаж байгаа хоёр намаас жийгдсэн ах нарын арьсыг ашиглан, парламентад суудал олох. Хэт илт, хэт тодорхой улс төр өрнүүлж буйд нь хардах нэг л өнцөг бий. Энэ эвслийн гол тоглогч нь Н.Номтойбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, М.Энхсайхан биш  СҮ.БАТБОЛД юм. Товчилбол намаасаа босч намаа сөрөх үү? Намтайгаа хамтрах уу гэдгээ шийдэх Сү.Батболдын алхмаас энэ эвслийн хувь заяа эргэнэ гэж эх сурвалжууд ярьж байна.
НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ОДОО Л ЭВСЭЛ БОЛОХООС ХОЖИМ СУУДЛЫН ТОХИРОО ХИЙСЭН МАН-ЫН НЭГЭН ТОМ БҮЛЭГЛЭЛ БОЛЖ ХУВИРАХ ЮМ БИШ БИЗ.  
Учир нь ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Н.Номтойбаярыг МАН-тай эвсэн сонгуульд оролцох саналыг тавьсан. Нам ч тэр, эвсэл ч тэр Н.Номтойбаярын хариу дээр зөрүүтэй мэдээлж байгаа нь тэднийг нэгдсэн байж болзошгүй гэх хардлагыг дагуулж байна. Сонирхуулахад энэ эвсэл дээр Ардчилсан нам гол пойнтоо өгч байсан. Тэд энэ удаа бас тонгоруулчихав уу
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1