surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХҮН, ШИНЭ намууд ИЗНН-тай эвсэх МАН-ын зурсан зураг биеллээ оллоо

ХҮН, ШИНЭ намууд ИЗНН-тай эвсэх МАН-ын зурсан зураг биеллээ оллоо

УИХ-ын сонгуульд оролцох намууд ирэх даваа гараг буюу энэ сарын 25-нд /2024.03.25/ мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлнэ. Энэ өдөр мөн  ямар намууд эвсэл болж сонгуульд оролцох нь тодорхой болох юм. Тэгвэл ямартай Т.Доржхандын ХҮН, Ж.Батзандангийн Шинэ намууд ИЗНН-тай эвсэнэ гэсэн МАН-ын зурсан зураг биеллээ оллоо. Тухайлбал Жагсаалтын 19 дүгээр байрт бичигдэж байсан Т.Доржхандын нам жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдэж буй ИЗНН-тай эвсэж байна. Ийм зураглалыг МАН хэрхэн зурсан бэ гэвэл ““УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.1-д “Энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх” гэсэн  заалт бий. Энэ нь улс төрийн жижиг намууд сонгуулийн 13 бүсчлэлд доод тал нь 39 хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг юм. Мөн хуулийн 74.2.2-д “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж тусгасантай шууд холбоотой. Товчилбол Нам дангаар оролцвол 4 хувийн санал авч байж тэргүүн нь УИХ-ын гишүүн болно. Энэхүү хуулийн заалтаас зугтаж ХҮН,ШИНЭ, ИЗНН гурван нам нэгдлээ. Одоо тэдэнд эрх баригч намын зурсан зургаар бол дараах хууль үйлчилнэ. 
УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.3-д Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан. Өөрөөр хэлбэл эвсэлд илүү том боломж олгож байгаа гэсэн үг. Харин үүнийх нь хариуд эвсэл болж буй намууд санал хуваах зарчмаар ажиллаж, МАН байр сууриа хадгалж үлдэх учиртай. 
Ийм л зураглалыг МАН зурсан. Ийм зураглалыг хууль ашиглан бий болгосон гэсэн үг.  
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1