2024 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж оролцоно. Тус тойргийн нэр дэвшигч нарын нэрс хэдийн тодорхой болжээ. Тодруулбал МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Рысжан ХХК-ийн захирал, Баян-Өлгий аймагт хувийн шатахуун түгээх сүлжээ станцтай Х.Жанхабыл нар дэвших гэнэ. Эл тойрогт дийлдэшгүй өрсөлдөгч гэгддэг Х.Баделхан гишүүн нэр дэвшихээс татгалзав. Өөрөөр хэлбэл Х.Баделхан эгчийнхээ хүүхэд болох Т.Аубакыр гишүүнд ахин сонгогдох боломж олгожээ гэсэн үг.
2020 оны сонгуулиар Х.Баделхан, үеэл дүү Т.Аубакырийн хамт Баян-Өлгийчүүдийг төлөөлж, УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан. Үүнээс дөрвөн жилийн дараа Т.Аубакырийг хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн гэж үзээд тойргоосоо нэрээ татаж байна. Сонирхуулахад Т.Аубакыр нь УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ахынх хүүхэд. Ингэж л гэр бүлээрээ удаа дараа УИХ-д сонгогдсон ах дүүсийн суудлын тохиролцоо энэ удаа Баян-Өлгийн шатахууны босс Жанхбылд боломж олгож буй дүр зургаар уншигдаж буй нь нууц биш. УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавылтай хамтран тойргоо усалсан талаар тус нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл Ардчилсан намаас тус тойрогт одоогийн УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн асан Д.Мурат, Аймгийн Засаг дарга асан Х.Дармен нар нэр дэвшихээр тохиролцжээ. Б.Бейсений 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч санаачилж, боловсруулсан хуульгүй, гавьяа байгуулаагүй зэргээр намдаа гологддог гишүүн. Харин Д.Мурат нь 2016-2020 оны парламентад ажилласан энэ хугацаандаа бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдож байсан. Харин аймгийн Засаг дарга асан Х.Дармены хувьд Баян-Өлгийнхнөөс бусдаар танил бус дүр юм.
Баян-Өлгийг эзэгнэсэн хэдхэн гэр бүл ахин 2024 оны сонгуульд төлөөллүүдээ шигтгэхээр болжээ. Тэднийг Баян-Өлгийчүүд хүсээгүй ч сонголтгүй сонгууль болж хувирлаа. Өөрөөр хэлбэл хоёр намаас тун бараан түүхтэй ах нар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийн төлөө өрсөлдөхөөр нутгаа зорих нь ээ.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ