УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр /2024.03.28/ Төрийн ордонд мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр МАН-аас хариугаа авах битүүхэн хүсэлтэй яваагаа “МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн”гэх үгээр дайж, дайтахад бэлэн гэдгээ зарласан юм. Тэрбээр нэгэн үе одоогийн Ерөнхий сайдын удирдлага дор “Шударга ТАВ” гэх фракцыг үүсгэн жагсаж явсан. Эл жагсаалын үр дүнд М.Энхболдын фракц нурж байлаа. Хулгайч тонуулчаар нь зарлан дарамталж байсан, улс төрд орохгүй гэж ам өчиг өгч байсан “ШУДАРГА ТАВ” өнгөрсөн он жилүүдэд зөөлөн суудалд эзэн суугаад зогсохгүй Л.Оюун-Эрдэнэдээ тонгоруулж, Х.Нямбаатараас бусад нь хулгайч, тонуулч болов. Тодруулбал “Шударга тав”-аас Т.Аюурсайхан нүүрсний хэргээр, Ж.Батзандан Хөгжлийн банкны хэргээр ял сонссон. Түүнчлэн саяхнаас Лу.Болдыг Оюу-Толгой ХХК-иас их хэмжээний ашиг хүртэж байсан баримтыг ил болгож, түүний эсрэг акц улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна. Энэ мэтчилэн “арслан”-г нураасан арслангууд бие биетэйгээ дайтсаар.
Сонирхуулахад МАН-ын халаасанд гүйж яваа гэх ХҮН намтай эвсэхээс өнөөдөр татгалзсан нь Ж.Батзандан улс төрийн өөр нэг амбицтай байгааг тодхон хэлж байгаа юм. Түүнчлэн тэрбээр “Өмнө нь 2008 онд жагсаал хийсэн гэж, сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэдэг зүйл ангиар 2 сар 15 хоног шоронд хорилоо. Эцэст нь ариун цэврээ шалгуулж, онц сайн дүн авлаа. Улс нийгэмд учруулсан ямар ч хохирол алга, хулгай хийж, худлаа хэлээгүй байна гэдгийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Амаа үдүүлсэн дөрвөн жил төгсч, одоо үгээ хэлнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө. Дөрвөн жилийн өмнө надтай тэмцэж явсан хүмүүсийн ажилд дүгнэлт өгнө. Сөрөг хүчний блок байгуулагдвал би нэр дэвшинэ. Ингэж нэр дэвших боломжтой" гэж онцлов. Үүгээрээ Ж.Батзандангийн “ШИНЭ НАМ” шинэчлэл хүссэнгүй. Харин ч АРДЧИЛСАН НАМ-тай хамтрах сонирхолтой буйгаа илэрхийлсэн явдал болов.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ