NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ оролцсон. Уг нэвтрүүлгийн үеэр Д.Мөнх-Эрдэнэ сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Олон нийт түүнийг “лайвчин” гэдгээр нь сайн мэднэ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшин өвдөг шороодсон. Сүүлд авлига албан тушаалын хэргээр нэг жил гаруй хугацаанд хоригдсон, олон нийтийн хайртай ДҮР. Д.Мөнх-Эрдэнэд ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй гэх хариу гарсан тул 2020 онд бие даан нэр дэвшиж 4948 хүний санал авч байсан түүхтэй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж буй. Түүний горилж буй тойрогт Ардчилсан намаас А.Адъяасүрэн, П.Нүрзэд нар өрсөлдөх болзлоо хангасан гэх бөгөөд Баянхонгороос нэр дэвших гурав дахь эрхмээр түүнийг нэрлэж магадгүй байна.
Ямартай ч тэрбээр энэ удаагийн сонгуульд “СОНГОГДОХ” эрхээ эдлэх нь тодорхой. Сонирхуулахад түүний горилж буй тойрогт Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан давхар яригдаж байна. Д.Жаргалсайханы хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр нөхөрлөж ирсэн бөгөөд Д.Мөнх-Эрдэнээс боловсролтой гэх имиджээрээ ялгарах ч олон нийтийн дэмжлэг авч чадахгүй гэх өнцгөөр ухралт хийж болзошгүй. Гэвч Д.Жаргалсайханы хувьд энэ хаврын турш А.Адъяасүрэнгийн хамтаар тойргоо усалсан зэргээр илүү анхаарал татаж байна.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо