МАН уламжлалыг үгүйсгэдэггүй шигээ бүхнийг захирах бодлогоосоо ухардаггүй. Тухайлбал МАН-д үе үеэрээ нэр дэвшиж, их хурал,Засгийн газарт ноёлогсод олширсоор. Өөрөөр хэлбэл МАН-ын шинэ үе эхэлсэн гэх ч ах нарынх нь хүүхдүүд, дүү нар байж таарснаар манай улс төр нэг л хачирхалтай дүр зураглал үүсгэсээр байна. Ингээд бид 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх МАН-ын өв залгамжлагч нарыг товч танилцуулъя.
Энхбаярын Батшугар
Монголын хамгийн том гурван албан тушаалыг хашиж байсан цорын ганц хүн бол Намбарын Энхбаяр. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж явсан түүх түүнд л бий. Албан тушаалын хэнээрхэлд ташуурсан түүний хүслийг биелүүлж, хүү Э.Батшугар нь УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар оффшорт бүртгэлтэй хамгийн залуу гишүүн. Э.Батшугар 17 компанид хувь эзэмшдэг улс төрийн томоохон сэхээтний гэрт төрж өссөн тэрбумтан улс төрч болохыг бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл Намбарын Энхбаярын Батшугар 2024 оны сонгуульд Сонгинохайрханчуудыг төлөөлөхөөр өрсөлдөнө.
Ухнаагийн Отгонбаяр
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн дүү ОТГОНБАЯР. Тэгвэл хээрээс нэг олс олтол үзүүрт нь үхэр байсан билээ гэдэг шиг энэ хүн ЖДҮХС-ийн мөнгө хаана байна тэнд томилогдож байдаг нэгэн. Өөрөөр хэлбэл энэ сангийн сэйфтэй түүний амьдрал салшгүй холбоотой. Тухайлбал Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал анх 2004 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яамны мэдэлд ирэхэд Ухнаагийн Отгонбаяр 2006 оны 03 дугаар сараас тус яаманд энэ асуудлыг хариуцаж ажлын гараагаа эхэлж байсан. Хожим Т.Бадамжунайг хаан шиг байх үед Жижиг, дунд үйлдвэрийн бие даасан агентлагт ЖДҮ-чин дарга Ц.Ням-Осорын шууд удирдлага дор ажиллаж байсан гээд асар олон асуудлууд хөврөн гарч ирдэг.
Ганзоригийн Тэмүүлэн
Эрдэнэт үйлдвэрээс төрсөн тэрбумтануудын нэг, МАН-ын нэгэн томоохон тоглогч, санхүүжүүлэгч Ч.Ганзориг. Түүний хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь намдаа нэртэй,нэмэртэй, бараатай найман жилийг үдээд буй. Муу эцгийнхээ балгийг давтахгүй ЖДҮХС-г эс тооцвол хэрэг төвөгт орооцолдож, хэл ам таталгаагүй цөөн гишүүдийн нэг. Тиймээс ч МАН Ганзоригийн Тэмүүлэнг хангайн бүсэд ахин сойхоор болоод буй. Сонирхуулахад 2020 оны сонгуульд түүнтэй хамт сонгогдсон хоёр гишүүн, нүүрс, авлигын хэргээр шалгагдаж байна.
Батсүхийн Баярмагнай
Төрийн ажлыг замхруулж, хувийн эрх ашгаа боддог дарга нарын үйлдлийг 2023 онд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай батлан харуулсан. Сайд, дэд сайд нь сонгуульд анхаараад завгүй явахад удирдлагад нь ажилладаг цэргийн ангид эрдэнэт хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь Архангай , дэд сайд Б.Баярмагнай нь Булган аймагт нэр дэвшихээр наадмын маргаашнаас тойргоо усалж байсан. Тэгвэл Булган аймагт нэр дэвших нь баараггүй болоод Б.Баярмагнай нь Беларуст суугаа Элчин сайд Б.Баярсайханы төрсөн дүү билээ. Түүнчлэн Б.Баярмагнайгийн төрсөн ах Б.Баярсайханы эхнэр Б.Баттуулийнх нь төрсөн ах Б.Баттүшиг нь Туркийн Станбулд суух дэд консул асан гэх зэргээр энэ гэр бүлд МАН өртэй мэт ажилладаг.
Энхтүвшингийн Золбоо
УИХ-ын гишүүн асан, Шадар сайд асан, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү Золбоо. Ташрамд дурдахад 2008 оны УИХ-ын сонгуулиар Ө.Энхтүвшин гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, намар нь орон нутгийн сонгуулиар хүү Э.Золбоогоо Хан-уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болгож, анх төрд оруулсан. Түүнээс хойш Э.Золбоо 2014 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2016 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 онд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх гэхчилэн намын гал тогоогоор эргэлдсэн. Тэгвэл 2020 оны долдугаар сард аав Ө.Энхтүвшингээ Шадар сайдаас буухтай зэрэгцэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо өдгөө ХӨВСГӨЛ,БУЛГАН,ОРХОН аймгуудаас нэр дэвших нь...
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна