Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд илт зодоонтой буй. Тодруулбал С.Зориг агсаны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт хэргүүдийн талаар Ерөнхий сайд “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр ярьж, дуулиан тарьсан. Үүнээс төд удалгүй Ц.Элбэгдоржийг чиглэсэн акц өрнөх болов. Энэ бүхний ард Л.Оюун-Эрдэний оролцоо бий гэж Ерөнхийлөгч асан өөрийн цахим хуудастаа удаа дараа нийтэлсэн. Тэгвэл тэрбээр Baabar.mn сайтад нийтэлсэн нийтлэлдээ “Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан. Чи бүр том болох гэж оролдоод буруу замаар явж байна...” гэх зэргээр няцаалт хийжээ.
Тэрбээр тус нийтлэлдээ “Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход, би Америкийн элчин сайдтай албан ёсоор уулзаж хөндлөнгийн, олон улсын мөрдөгчид ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж, тараадгийг хуульчид хэлнэ. Юун түүнд Ерөнхий сайд оролцох! Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би энэ тухай хэзээ ч, хэнтэй ч ярихаас цааргалж байгаагүй. Хамгийн сүүлд олон хүний дунд, шууд, нээлттэй 2021 оны 5 дугаар сарын 18-ны орой Клабхауст болсон дэлгэрэнгүй яриа миний фэйсбүүкт байгаа” гэдгийг онцлон дурдсан байна.
Мөн тэрбээр Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “ковид”-ын үеэр ажилласан нөхцөл байдал дээр байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ “Чамайг Ерөнхий сайд байхад Монгол улс хүн амдаа ноогдох ковидын үхлээр дэлхийд тэргүүлсэн. Одоо ч гэрт нь сандал нь эзгүй олон айл өрх байгаа. Чи ард түмнээсээ уучлал гуйгаагүй, хэдэн их наядын хяналтгүй зарлагын тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их мөнгө боссон. Монголд 900 гаруй сая доллар ирсэн” гэв.
Өнгөрсөн хугацаанд өрнөсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын дэглэж буй акцуудаас харахад ирэх сонгуулийн гол улс төржилт тэдний дунд өрнөж байна. Тухайлбал МАН-ын нэр дэвшигчид, жагсаалтын дэсэд оройлон оролцогч нь Л.Оюун-Эрдэнэ,Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Харин ардчилсан намын найруулагч нь Ц.Элбэгдорж , С.Баярцогт нар болоод буй. Түүнчлэн сонирхуулахад намдаа харьцангуй бага нөлөөлөгч болсон Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг тохиролцоонд хүрсэн, ил далд хамтрах болсон талаар бор шувуу нисэх болсон.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ