Н.ЭНХБАЯР, М.ЭНХБОЛД НАРЫН УЛС ТӨРИЙГ Т.БАДАМЖУНАЙ ДЭГЛЭСЭН
2002 онд Монгол Улсад ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын бага хурал болж байлаа. Улсын сан хоосорсон тэр үед нийслэл ачааны хүндийг үүрч, мөнгө босгон тухайн үедээ л байгаагүй Сүхбаатарын талбайг гантигдах зэрэг ажлыг нь нугалж өгсөн. Энэ үеэс М.Энхболд Н.Энхбаяртай ганзага нийлж эхэлсэн бөгөөд түрүүвч зуузайг нь холбосон гол найруулагч нь Т.Бадамжунай . Улмаар Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болж М.Энхболдыг залгамжлагчаар тодруулахад ард, урд талын бүх ажлыг нь тэр л базаж байсан. Эргээд Н.Энхбаяраас салж намдаа урт хугацааны ноёрхлоо тогтоох сценарийг мөн л Т.Бадамжунай зохиосон.
М.ЭНХБОЛД, Т.БАДАМЖУНАЙ ГЭХ ҮЗЭГДЭЛ
МУ-ын ерөнхий сайд М.Энхболдыг Хотын дарга байхад Т.Бадамжунай Хотын Ерөнхий менежер байлаа. Өнөөдрийн улс төрөөр бизнес эрхэлсэн олон арван эрхмүүдийн мөнгө угаах найдвартай аргыг тэд зааж өгсөн шигээ өөрсдөө ч тэгэж угаасан байдаг. Тодруулбал Улаанбаатар хотыг дөрвөн жил хамт удирдахдаа дархан цаазат Богдхан уулын ам бүхнийг дамлан зарж, хотын “А” зэрэглэлийн, аль байршил сайтай гэсэн газар болгоныг худалдсан. Жишээ нь, Чингис хаан банкны эзэн, “стандарт” хочит Д.Батаа Маршалын гүүрний хойд, хажуу хэсгийн Туул гол дагуух газрыг бүхэлд авч, барилга, орон сууцаар дүүргэсэн. “Сөүл” группийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсангийн амны анхны эзэн болж, өдгөө тэнд түүний дөрвөн том хотхон сүндэрлэсэн. Хамгийн ноцтой нь М.Энхболд, Т.Бадамжунай нарын хослол олон жилийг ардаа үдэхдээ үе үеийн хотын дарга нарыг шууд удирдлагаар хангаж байсан байдаг.
С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОВ
М.Энхболдын Засгийн газар унасны дараа С.Баярын Засгийн газарт хотын фракцаа орогнуулах тохироог хийсэн диллер нь Т.Бадамжунай. С.Баяр "Атар-3" аяныг эхлүүлэхдээ “энэ ажлыг богино хугацаанд босгож чадах ганцхан менежер байгаа гээд” Т.Бадамжунайг ХАА-н сайдаар томилж байв. Нээрээ л Т.Бадамжунайг сайд хийж байхад "Атар-3" аян амжилттай хэрэгжиж импортын гурилаас хараат байсан Монгол Улс хоёр жилийн дотор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон нь үнэн.
МОНГОЛ БАНКААР ТОГЛОСОН ШОГЛООМЫН БҮЛЭГЛЭЛ
2007 он. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхболд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар Т.Бадамжунайтай хуйвалдан, Монгол улсын алт валютын нөөцийг нууцаар барьцаалж, гадаад улсын банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт нэр холбогдсон. Бизнес - улс төрийн мафижсан энэхүү нэгдэл нь Монгол улсын ард түмний өмчөөс хулгай хийсэн мөнгөөрөө Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа "Айвенхоу Майнз" компанийн хувьцааг худалдаж авсан байдаг. Тэгэхдээ ойролцоогоор 400-500 сая ам.доллараар "Айвенхоу Майнз" компанийн хувьцааны 19.9 хувийг худалдаж авсан. Хувьцаа худалдаж авах үйл ажиллагааг одоо АНУ-д оршин суугаа Найдансүрэнгийн Золжаргал эрхэлж байв.
УДАА ДАРААГИЙН ГАЗРЫН АСУУДАЛД Т.БАДАМЖУНАЙ ХОТЫН ДАРГА НАРЫГ ХӨТӨЛЖ БАЙСАН
Э.Бат-Vvл дарга захирамж нэрээр нийтийн эзэмшлийн талбайг луйвардан 4000 мянга гаруй оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал 2015 онд гарсан. Тодруулбал, Сонгинохайрхан дvvргийн 15 дугаар хорооны нэгдvгээр хорооллын 19, 20 дугаар байрны дунд байрлах хvvхдийн тоглоомын талбай болон иргэдийн цэцэрлэгт талбайг НЗД-ын 2014 оны А/322 тоот захирамжаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд шилжvvлэн авчээ.
С.БАЯР, Л.ХҮРЭЛБААТАР НАРЫН ГОЛ ТОГЛОГЧ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН
Х.Тэмүүжинг Т.Бадамжунайгийн фракцад багтаж байсныг мэдэх хүн цөөхөн. Тэгвэл Х.Тэмүүжин С.Баярыг Засгийн газраа ноёлж байх үед гол тоглогч, тэрсүү хамгаалагч нь байсан. Үүнийг тэдний удаа дараагийн нэр холбогдсон хэргүүд нь баталдаг. Тухайлбал С.Баярын оффшорын хэрэгт Х.Тэмүүжин “ГРИЙН РЕСУРС”, “РОМА ИНВЕСТМЭНТ” ХХК-ыг тендергүйгээр хууль бусаар ялуулж, оффшорын мөнгийг угаасан байж болзошгүй байгаа юм. Мэдээж С.Баяр оффшор хүртлээ хөрөнгөжихөд Т.Бадамжунайгийн удирдлагаар хангаж байсан фракц чухал үүрэг гүйцэтгэж байсныг ил далд ярьж л байдаг. Тэгвэл С.Баярыг Т.Бадамжунай удирдлагаар хангаж, С.Баяр Х.Тэмүүжингийн бэрд болох хүслийг биелүүлсэн. ЭНД дарж уншина уу
Т.БАДАМЖУНАЙ Ж.ЭРДЭНЭБАТ ГЭХ ХҮҮГ УЛС ТӨРД ӨЛГИЙДӨН АВЧ САЙД БОЛТОЛ НЬ ЧИРСЭН,ШИДСЭН
2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэг МАН-тай нэг зуны хурим хийсэн. Энэ танхимд багтсан зургаан сайд түүгээр визээ даруулж байсан гэдэг юм билээ. 2016 онд МАН ялалт байгуулж М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайдын марафонд Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, С.Бямбацогт гурав уралдсан түүхтэй. Хаана хүрч түрүүлэхээ мэдэхгүй болсон үеийн гурван залуу Т.Бадамжунай дээр очиж хайнаагаа хагалуулснаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулж үлдсэн хоёр нь гар бариад гарсан гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Улмаар МАН-ын боловсон хүчнийг томилгоонд хамгийн гүн гүнзгий оролцсон. Энэ тухай Ц.Нямдорж “Бид энд намын бага хурал, мурал хийж бөөн юм яриад байдаг. Гэтэл хажуугийн буудалд Т.Бадамжунай гэдэг хүн бүхнийг зуураад, томилгоо хийгээд байна” гэж ярьсан гэдэг. Түүний уургын үзүүр ямар урт болохыг энэ мэт явдлууд тайлбаргүй нотолдог.
Ж.ЭРДЭНЭБАТЫН ТУСЛАМЖТАЙГААР Х.БАТ-ЭРДЭНЭ Т.БАДАМЖУНАЙГИЙН ФРАКЦЫН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОВ
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн их эрх дархтай бизнесмэн байсан, түүний дотнын найз Х.Бат-Эрдэнэ. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа. Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямд үнээр өгч байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нартай халаас нэг болох нь удаа дараагийн баримтаар нотлогдсон. Тухайлбал Х.Бат-Эрдэнэ өдгөө Дорнод аймагт, хилийн онцгой бүсэд буй үйл ажилллагаа явуулж “Меланж” компанийг Т.Бадамжунай, М.Энхболд,Ж.Эрдэнэбат нарын тусламжтайгаар байгуулж, хожим нь хөгжлийн банкнаас 47 тэрбумын зээл авсан. Ингэснээр төд удалгүй Меланжийн хувьцаа эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн байдаг. Хамгийн ноцтой нь Меланж компани хилийн онцгой бүсэд одоо ч эрх дархаа тогтоож, олборлолт хийж байгаа. Эл компанитай холбогдох баримтуудыг дарж уншина уу
Түүнчлэн Х.Бат-Эрдэний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас ч зээл авч байсан байдаг. Тодруулбал, “Алтай констракшн”-ы Хадбаасангийн Бат-Эрдэнэ хамаарал бүхий таван компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан. Нэрлэвэл, “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани тус бүр хоёр тэрбум төгрөг авч байжээ. Энд дарж танилцана уу.
Т.БАДАМЖУНАЙГИЙН ТББ НЭРТЭЙ ТӨРИЙН МӨНГИЙГ ХОВСДОГЧ БҮЛЭГЛЭЛ
Т.Бадамжунайд “Эгэл монголын маргааш” гэх төрийн бус байгууллага бий. Энэ ТББ-ыг хамтран эзэмшигчид нь Т.Бадамжунайн буянаар төрийн албанд насаараа дарга хийж яваа болон Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайд байх үед газар тариалангийн бизнесээ цэцэглүүлсэн хүмүүс байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Алтай констракшн”-ий Х.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, сүүлийн хэдхэн жилийн дотор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайд, МХЕГ-ын дарга, ШӨХТГ-ын даргаар тус ажиллаж байсан Т.Гантулга, ХХААХҮЯ-ны дэд сайд асан П.Баянмөнх, тариалангийн “Анхтамир” ХХК-ийн захирал, өнгөрсөн онд У.Хүрэлсүхээс Гавьяат тээвэрчин цол хүртсэн Ш.Норовсамбуу нар Т.Бадамжунайтай “Эгэл монголын маргааш” ТББ-г хамтран эзэмшдэг.
Т.БАДАМЖУНАЙ, СҮ. БАТБОЛДЫГ ХҮРГЭН ХҮҮ Э.АНАРЫН ТУСЛАМЖТАЙГААР УДИРДЛАГАА ХАНГАЖ БАЙСАН ГЭХ
Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг нь нөхөр Энхбатын Анарын хамт Аму групп ХХК, Алтан хот ББСБ, Фаст комфорт ХХК, Түрүү таван эрдэнэ ХХК, Арума ХХК, Эс Эм Ай Ти ХХК-уудыг эзэмшдэг. Т.Бадамжунайн хүргэн Э.Анар нь “хотын фракц”-ын гишүүн Су.Батболдыг Хотын даргаар ажиллах хугацаанд Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитектор бөгөөд Төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж ирсэн. Ноцтой нэг баримт байгаа нь, Э.Анар энэ албан тушаалаа ашиглан 2017 онд хадам эгч буюу Бадамжунайн Даваагийн эзэмшдэг Голден лийф ХХК-д Хан-Уул дүүргийн XII хороо, Био комбинатын зүүн талд Туул голын эрэг дээр 37.3 га газар олгуулжээ. Улмаар Э.Анар өөрөө Голден лийф ХХК-ийн Үйлдвэрлэлийн зориулалтын барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь баталж өгсөн байгаа юм.
Т.БАДАМЖУНАЙГИЙН ХУД УРГИЙН БАРИЛДЛАГА
Т.Бадамжунайн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн даргаар 2016 оны сонгуулийн дараа томилогдож, саяхныг хүртэл ажилласан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нь Т.Бадамжунайн эртний хамтрагч, мөн “Эгэл монголын маргааш” ТББ-ыг хамтран эзэмшдэг. Тиймдээ ч Ц.Ням-Осор Т.Бадамжунайн охин Б.Гавааг Захиргаа, хууль зүйн хэлтсийн даргаараа ажилд авсан. Харин Б.Гаваа “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн Б.Гаваа өдгөө Говь тулга ХХК, Универсал говь майнинг ХХК, Мянган жишүүр ХХК, Ёда инвестмент ХХК, Нео Арчизо ХХК, Эм Эм Эф Си ХХК, Монгол дарь инвестмент ХХК, Хай тек бойлер ХХК, Талийн хүдэр ХХК, Монгол дарь жоки ХХК, Авшиг-одсэр ББСБ, Смартчойсе транс ХХК, Женерал ассете ХХК-иудыг эзэмшдэг. Сонирхуулахад, Б.Гаваа Смартчойсе транс ХХК-ийг Батбаярын Алтантариатай хамтран эзэмшиж ирсэн. Гэтэл Б.Алтантариа нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн бэр буюу хүү Ө.Үнэнбүрэнгийнх нь эхнэр ажээ.
2013 оны арваннэгдүгээр сард болсон үйл явдал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэх үндэслэлээр Ө.Энхтүвшин МАН-ын даргаас бууж, М.Энхболд хоёр дахиа тамга атгасны дараа юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөнд хоёр хүн өрсөлдөж, 55 хувийн саналаар Ж.Мөнхбат ялалт байгуулж байв.
Төд удалгүй үүнийгээ устгасан ч яруу найрагч Ж.Мөнхбат хэний татаасаар уг албанд хүрсний учгийн ард аанай л Т.Бадамжунай яригдаж байв. Том намын, том албан тушаалд, тэгэхдээ бүр Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд баргийн улстөрч очихгүй. Ардаа дэмжлэгтэй, бас крантай байж хүрч болох "өндөр сэнтий". Тэр тусмаа МАН шиг арвин түүхтэй улс төрийн ууган хүчинд. Товчхондоо Ж.Мөнхбат тухайн үедээ намынхаа эргэлтийн цэг болсон "Хотын фракц", нутгийн ах Т.Бадамжунайн нөөлөг, дэмжлэгээр генсекийн албанд хүрсэн нь ийн гэрэл цохьсон хэрэг.
2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЗАСГИЙН ГАЗАР
Бонд, ЖДҮ, Хөгжлийн банк цаашлаад нүүрсний хулгайн хэргүүд энэ л үеэс гаарч эхэлсэн. Толгойлогч нь С.Баяр. Цэргүүдээс нь дурдвал нөгөө МАНАН-г устгана гэж хашгирагч Н.Алтанхуяг, Л.Болд, Х.Баттулга, Ц.Нямдорж тэргүүтэй. Баярцогт, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар удаатай эгэн харахад өнгөрсөн он жилүүдэд будлиан дуулиан бүхэнд нэр холбогддог халаас нэгтэй сайд гишүүд. Ингэж Т.Бадамжунайгийн бүлэглэл Оюутолгойгоос хөрөнгөжиж, эхнээсээ оффшорт бүртгэгдэж эхэлсэн. Тэд өнөөдөр загалмайлсан эцгээ хэрхэн хамгаалж, өөрсдийгөө хэрхэн хаацайлж үлдэх нь л анхаарал татаж байна.
Т.БАДАМЖУНАЙ БҮЛЭГЛЭЛИЙН АР ДАХЬ НУУЦ НОЁНООР Н.БАГАЦАНДИ ЯРИГДАЖ БАЙНА.
Нийтийн эрх ашиг, Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болж явсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди эдүгээ Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, өндөр эрх ямба дор дэлхийн хэмжээний том төслөөс хувь хүртэж суугаа. Түүгээр ч үл барам “Эрдэнэт үйлдвэр”-т өөрийн хүн болох Х.Бадамсүрэнгээ, “Эрдэнэс Тавантолгой”-д туслах асныхаа хүнийг тавих замаар манай улсын уул уурхайн гурван том компанийг эрхшээж буй тэрбээр Т.Бадамжунайгийн бүлэглэлийн нууц ноён. Гучин жил Т.Бадамжунай эрх дархаа тогтоож тоглосон. Гэтэл тэрбээр Н.Багабанди ерөнхийлөгчийн нэгэн том нууц хөзөр болохыг Баялгийн хулгай цувралаар танилцуулах болно.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ