Эрхээрээ хатсан хэрсүү хүүхэд гэх зэмлэл хэнээс ч ахиж сонсоогүй. Хааяа фэйсбүүкийг тань орж шалгах юм. Хичнээн хүний сайн багш байсан юм бэ? Хэзээ ч багшаа гэж дуудаагүй ч хүү минь гэх үгэнд чинь чих зөөлөн, нүд соргог ургасан гурван жил надад урт ч биш богино ч биш. Уйлмаар санагдах бүрдээ танд л зурвас бичих юм. Хэзээ ч бичсэнийг минь уншихгүй ч сэтгэл онгойх үе байна.
Өнөөдөр долоодугаар сарын 27. Санаж байна. Бразилаас охиноо тэврээд сүүний мөнгө ч үгүй ирсэн намайг та л тосч авсан тэр өдөр. Сүүтэй мөөм зарна гээд ёжтой инээмсэглэн Буниа эгч охиныг минь анх тэвэрсэн тэр өдөр. Та тамхи нэрэн, дуугай л замаа гөлийн явсан тэр өдөр. ӨНӨӨДӨР. Таны эзгүй анхны намар намайг тосон ирж байна.
ТЭР НАМАР
Энэ балчирын охиных нь нэрийг би өгсөн юм гэж ирээд инээмсэглэн цайгаа оочлоод бусдын хариултыг хүлээдэг хөмсөгөө зангидсан бууралхан,шавилхан хүнийг эцэг шигээ санадаг байж билээ. Тэр намрын уртыг уйтгартайг санаж байна. Наймдугаар сарын найман байж билээ. Ганц удаа ааваа гэж дуудчихаад ичихдээ гараад гүйчихсэн. Орой нь ирэхэд Буниа эгч ширээ засчихсан, Жавхаа охиныг минь тэвэрчихсэн зогсож асан. Харин тэр баярын ширээнд нэг л хүн дутуу байна. Ичих,эмээх зэрэгцэн баярын ширээ зүглэн алхаж байтал та миний өрөөнөөс гараад ирж билээ. Би яахаа ч мэдэхгүй сандарч буцаж эргэтэл “Багш нь...Бишээ аав нь...” гээд мэгдэхэд тань цээж зураад л, хоолой зангираад явчихсан. Тэр гэр тэгэхэд хэдэн хором дуугаа хураасныг бидний хэн нь ч анзаараагүй. Тэр их нам гүмийг эвдэж охиныг уйлахад бүгд сая ухаан орцгоов. Намайг тэврээд ширээ зүглэх тэр үеийн таны гарыг одоо ч санаж байна.
ААВ НАМАР
Хадаг яндар болж багш шавь болоогүй, халуун цус мах бүрэлдүүлж эцэг хүү болоогүй ч аавтай мэт санаж, багштай мэт бардам явсан. Чи ч дээ ганц нимгэн номны ард гарахгүй нойрмог амьтан ш дээ гэж гоочлох, хүүтэй хүн шүү гэж хөлөмцүү онгирох хүний дээд хүн байж билээ. Багшийн хүүхэд гэх бусдын үг заримдаа басамжлал шиг сонсогддог ч аав хүн даруу байх хэрэгтэй гэж өөрийгөө зэмлэж байсан. Сайн санаж байна. Хичнээн явуулах дургүй байсан ч явах ёстой. Өөрөөрөө амьдарч, өөрөө охиноо өсгөх ёстой гэж өөрийгөө зоригжуулсан. Тэнэг юм шиг ийш тийш хэсэг холхиод хоолой засан “Эрхсаранг аваад явлаа” гэхэд “Аан тэг дээ” гэж хариулаад буруу хараад суучихсан. Эргэж өрөөнд тань хоргодмооргүй санагдаад охиноо аваад гарсан тэр оройноос маргааш надад чухал биш өнөөдөртөө эзэн байж, охиноо өсгөх л надад чухал байв. Хичээл тараад л цагийн ажилдаа гүйнэ. Орой нь охиноо оюутны байрнаас очиж аваад гэрийн зүг гэлдэрнэ. Мөнгөтэй бол такси барина. Өдөр хоногууд нэг иймэрхүү л өнгөрнө. Гэтэл нэг л өглөө та өрөөндөө дуудаад халамцуухан ганц л өгүүлбэрийг амнаасаа унагасан.
“Мөнгөнд биш мөрөөдөлдөө хайртай байгаарай”
МӨНГӨНД БИШ МӨРӨӨДӨЛДӨӨ ХАЙРТАЙ БАЙГААРАЙ
2022 оны гуравдугаар сарын дөрвөн. Эгчээсээ хөлсөлдөг түрээсийн жижигхэн өрөөнд охинтойгоо амьдардаг байв. Охин маань дөрвөн нас хүрч, хэл ам нь дийлдэхгүй, зүгээр зогсож мэдэхгүй дураараа,зөрүүд хэрнээ тун хэрсүү болж байв. Хааяа Буниа эгч та хоёрт эмээгээсээ илүү их юм захиж байгаа харагддаг. Эрхээрээ хатсан миний охинд өвөө шиг өвөө... Тэр нэг өглөө аанай л таныг нэхсээр намайг сэрээсэн. Ганц дуудахад л утсаа авдаг хүний утас нь унтраалттай байв. Уйлж гоншигнох охиноо дагуулан дэлгүүр хэсч яваад хэний ч төсөөлөөгүй тэр нэгэн нийтлэлийг харж билээ. Ухаан балартаж, хэрхэх аргаа олохгүй хэсэг зогсоод гэрийн чинь зүг охиноо тэвэрсээр явсан. Очиход таны өрөө түгжээтэй, олон хүний хөл хөдөлгөөн дунд Буниа эгч гунигтай харагдана. Гэр дүүртэл охины минь “Эмээ” гэх хашхираанаар Буниа эгч сая сэхээ оров уу гэлтэй охиныг удаан тэвэрч билээ. Таныг тэнгэрт дэвшсэн эл өдөр олны дунд нэг л зүйлийг анзаарсан. Сэтгэлд ойрхон хүн л нулимсаа тэвчээд хүлцэж суудаг юм билээ. Хичнээн нурсан ч нулимсаа тэвчих ухаантайгаа үлддэг юм билээ.
Алдарт дуучин Шнейд Коннорын үхлийн шалтгаан тодорхой болжээ
2024.02.29 12:10
Түүх соёлын үл хөдлөх 12 дурсгал зэрэглэл ахилаа
2024.02.29 11:04
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ