Сонгууль дөхөж, АН, МАН гэхгүй ширүүн тулгаралтуудтай учирч байна. Тодруулбал энэ хаврын чуулганаар, М.Энхболд, Т.Бадамжунай, Э.Бат-Үүл тэргүүтэй газрын асуудалтай эрхмүүд дуудагдах бол ногоон автобусны хэргээр Ж.Сүхбаатар нарын 20 гаруй хүн байцаагдана. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй сонсгол зохион байгуулахаар зэхэж байна. Хэрэв ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эрхмүүдийг сонсголд дуудвал эрх баригч МАН-ынхан бие биенээ л намнана. Гэвч байдал буруугаар эргэвэл МАН нам дотроо түймэр асааж, сонгогчдынхоо итгэлийг алдаж мэдэх юм. Ингээд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар сонсголд зайлшгүй дуудах зарим эрхмүүдийг онцолж байна. Тэд байхгүй бол сонсгол утгаа алдана.
100 ХУВЬ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ЦАЙНА ИНВЭСТМЕНТ МОНГОЛИА” ХХК ХЯТАД ЭЗЭНД ДАВУУ ЭРХ ҮҮСГЭЖ 15 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН САЙД
“Ашид алтай майнинг” ХХК болон “China Railway HuaXin Ecological Eniviromment Technology Development” ХХК-ийн хувийн хэвшлийн компани хооронд байгуулсан байгалийн баялаг ашиглах гэрээг дэмжин баталгаажуулж, ингэхдээ яамны тамгыг, төрийн сайдын гарын үсгийн хамтаар гараар бичсэн итгэмжлэл, цохолтыг хийж хууль зөрчсөн Уул уурхайн сайд асан Р.Жигжид энэ сонсголын эхний зочин болж ирэх нь. Тодруулбал Монгол Улсад хамгийн их буюу 207 мянган га-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хятад эзэнтэй "Цайна инвестмент монголиа" компани эзэмшиж байна. Тус компани нь 2013 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Qingyu гэх хүн ажилладаг байна. Тус компани Өнөөдрийн байдлаар 15 лиценз эзэмшиж байгаа. Уг 15 хайгуулын зөвшөөрлийг 2015, 2016 онуудад буюу Уул уурхайн сайд асан Д.Жигжидийн үед олгогджээ.
МАК-ийн БОСС Н.НОМТОЙБАЯРЫН ААВ Б.НЯМТАЙШИР
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир, ээж Д.Хулан нарын нэр дээр бүртгэлтэй "Монголын алт МАК" ХХК гэхэд Монгол Улсын хэмжээнд 105 байршилд газар эзэмшдэг байх аж. Тодотговол, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 14,437,779 м2 газрыг уул уурхайн зориулалтаар, Дорнод аймгийн Халх гол суманд 12,000,000 м2 газрыг үр тарианы усалгаагүй тариалан, Хэнтий аймгийн Цэнхэрмандалд 442,439 м2 талбайг Эрчим хүч дамжуулах шугамын, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 401,000 м2 газрыг хатуу хучилттай замын, мөн суманд уурхайн зориулалтаар, Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань, Дорноговийн Мандах, Даланжаргалан, Сэлэнгийн Хүдэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ зэрэг сумдад уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, барилга байгууламж, худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар эзэмшдэг байна.
СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ААВ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л. ЧИНБАТ
Нүүрсний гэх хэргийн сонсголд оролцох ёстой ЧИНБАТ-уудын нэг Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат энэ удаагийн ашигт малтмалын сонсголд авсан 15 тусгай зөвшөөрлөө шалгуулах ёстой эрхэм. Тэрбээр хэргээс бултаж, дуулианаас зугтаж чаддагаа удаа дараа баталсан. Гэхдээ энэ удаагийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонсголд ирэх л ёстой, ярих л ёстой хүн. Дутааж сурсан зангаараа дутаах биз дээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАЙЗ БАЯН Р.БАЗАР
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кадастрын Х.Хэрлэн, АПУ-гийн П.Батсайхан нарын ойрын хүн гэгддэг, С.Баярцогтын зүү багтах зайгүй найз Баян хочит Р.Базар бол “МОНГОЛД ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН” хүн. Тодруулбал түүний хамаарал бүхий компани дээр удаа дараа хүн амины хэрэг гарсан, татвараа төлдөггүй, нөхөн сэргээлт хийлгүй орхидог, хуулийг улан дороо гишгэлдэг, бизнесийн ёс зүйг эл хүнтэй яриад ч хэрэггүй. Ёжилбол “Эко Алтан Заамар”, “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр” компанийн цаад эзэн болох “баян” хэмээх Р.Базарын ар тал, хэлхээ холбоог нийтэд дэлгэх нь нэг ёсны “Төрийн нууц”. Сонирхуулахад Р.Базарын “Бүрдэл майнинг” компани л гэхэд ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрөлтэй. Ийм хүнийг энэ удаагийн сонсголдоо дуудах ёстой ч одоогийн Засгийн газрын сайд нарын өвдөг нь чичрэх биз дээ.
БҮХНИЙ ЭЗЭН, МОНГОЛЫН ХААН Д.ЭРДЭНЭБИЛЭГ
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк... Түүнд хуруу, хошуу дүрээгүй салбар, хувьчилж, худалдаж аваагүй бизнес гэж энэ улсад бараг л үгүй. Монголын өнгөтэй, өөдтэй, өрөмтэй болгоныг өөрийн болгож, энэ улсыг ёстой л эзэгнэж явсан хүн бол одоогийн Засгийн газрын шүдний өвчин болсон Д.Эрдэнэбилэг юм.
Онцолбол Д.Эрдэнэбилэг, Д.Баатар нарын “Империалс майнинг корпорэйшн” ХХК нь “Аурум металс” ХХК, “Ай Пи Ди Ар” ХХК-иудтай хамт “Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Баюуд майнинг” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт XV-007674 дугаартай 5026.8 га талбай бүхий Шивээт улаан уул хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан байна. Түүнчлэн Сахал хочит Д.Эрдэнэбилэгийн Аурам металс ХХК л гэхэд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
СҮ.БАТБОЛДООС ЭХЛЭЛТЭЙ Х.БАТТУЛГА Г.ЗАНДАНШАТАР НАРААР УЛБААТАЙ, Т.ДОРЖХАНДЫН ХАМААРАЛ БҮХИЙ СЭКЕР РЕСУРС МОНГОЛИЯ
Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак, Монгол улсын ерөнхий сайд асан Сү.Батболд нарын тохиролцоогоор уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн Гобикоул Энд Энержи. Өдгөө АНУ-ын зүүн дүүргийн шүүхэд асуудал нь буцалж буй Сү.Батболдын оруулж ирсэн компани гэдгийг мэдэх хүн цөөн биз ээ. Учир нь манай эрэн сурвалжлах алба Нажиб Разак, Сү.Батболд нарын тохироогоор орж ирсэн компани болохыг нотолсон. Мөн уг компани гүйцэтгэх захирлаар ХҮН намын дарга Т.Доржхандын ах Т.Лувсандорж ажиллаж байгаад нэрээ сольж хуулиас бултсан болоод ерөнхийлөгч Х.Баттулга, Г.Занданшатар нартай хэрхэн сүжирч буйг баримттай дурдаж байлаа. ЭНД ДАРЖ УНШИНА УУ Дээр нэр дурдагдсан Гобикоул энд Энержи хожим нэрээ сольж, Сэкер ресурс Монголия болгосон. Уг компани ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Товчилбол Х.Баттулга, Сү.Батболд, Г.Занданшатар, Т.Доржханд гэсэн Монголын улс төрийн томчуул эл компаний асуудлаар сонсголд оролцвол яаж байна !!!
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙГ ХОРВООГИЙН ТООСНООС АРЧИХ ЗОРИЛГОТОЙ МАКСЫН Д.ГАНБААТАР
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Монгол улсын тод манлай уяач, Монгол улсын хөдөлмөрийн баатар Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нь 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах Алтан уулын лицензийг гартаа эрхшээж, Алтан уулын мангас гэх хочыг хүрттэлээ дураараа дургиж, нэгэн байгалийн цогцолборт газрыг тоостой нь хольж, халаасаа зузаалсан. Мөн Браунривер ресурс компаний хувьцаа эзэмшигч Олимптрейдинг компани Дагвадоржийн Ганбаатарын төрсөн дүү Дагвадоржийн Жамъянгийнх гээд асар том мафижсан сүлжээг бид танилцуулж байсан. ЭНД ДАРЖ УНШИНА УУ Түүнчлэн Д.Ганбаатарын Хүннү говь Алтай ХХК Говь-Алтай аймагт нүүрсний 15 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хамгийн ноцтой нь Д.Ганбаатарын хамаарал бүхий үй олон компаниудын толгой компани болох Хүннү Алтай гэх ХХК улсын бүртгэлд байдаггүй.
ЭНЭ МЭТ СОНСГОЛД ОРОЛЦОХГҮЙ ТӨРӨӨС, ХУУЛИАС ДЭЭР ОРШИЖ БУЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТОМЧУУДЫГ БИД ХАНЬ ХАМСААТНУУДЫНХ НЬ ХАМТААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТАНИЛЦУУЛАХ БОЛНО.
А.САМО
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ