А.Ганхуяг "Ногоон автобус"-ны хохирлоо барагдуулах хүсэлт гаргасан учир компанийх нь үл хөдлөх хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж төрд авахаар болжээ. Товчилбол А.Ганхуяг хэргээ хүлээж, хохирлоо барагдуулж 318 тэрбумын хэргээ 75 тэрбумаар хаалгаж байна.
Тодруулбал цавчаа ногооны хэрэгт хотын дарга асан Д.Сумъяабазар, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй МАН-ын томоохон улс төрчид оролцсон байдаг. Тэгвэл нээлттэй сонсголын сургаас ажвал Ж.Сүхбаатар уг хэргээс бултаж болох хамгийн супер аргаа дэглэжээ. Энэ нь А.Ганхуягийг хохирлоо барагдуулах хүсэлтээр ил болж байна. Өөрөөр хэлбэл МАН-ынхан сонгуулиас урьтаж хэрэг наймаалцаж байж болзошгүй гэсэн үг. Үг дуугүй ажил албаа хүлээлгэн өгсөн Д.Сумъяабазар хотын МАН-аа удирдан сонгуульд оролцохоос гадна Хангайн бүсийн тойрогт нэр дэвшихээр яригдаж байна. Харин Ж.Сүхбаатарын хувьд өөрийн тойрогтоо нэр дэвших хүсэлтээ намдаа хүргүүлснийг ойрын эх сурвалж мэдээллээ.
ХОЛБООТОЙ БИЧВЭР : https://surag.mn/article/4868
400 тэрбумаар тендер будилуулж, гол тоглогчдоо 8.5 тэрбумын өгөөж өгсөн хэргийнхээ хохирлыг барагдуулахаар А.Ганхуяг хүсэлт гаргажээ. Хүсэлтийг хянан шүүсэн яам нь САНГИЙН ЯАМ. Эргэн сануулахад Сангийн сайд Б.Жавхлан цавчаа ногооны хэрэгт нэр дурдагдаж байсан.
ХОЛБООТОЙ БИЧВЭР : https://surag.mn/article/3144
Тэгвэл АТГ-аас томилсон Сангийн яамнаас эрх авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн компанийн автобус баазууд, засвар үйлчилгээний төвүүд зэрэг нийтийн тээвэртэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг 75 тэрбум төгрөгөөр үнэлж авахаар болжээ.
ХОЛБООТОЙ БИЧВЭР : https://surag.mn/c/13/3
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ