Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч нар эсэргүүцэл бичсэн. Энэ дагуу, эсэргүүцлийг хүлээн авах эсэхийг өчигдөр хэлэлцсэн юм. Улмаар, хүлээж авахгүй байхаар шийдвэрлэжээ. Өмнө нь Т.Бадамжунайн хэргийг Ц.Анандбазарынхаас тусгаарласан нь буруу гэж шүүх үзсэнээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр НПГ-т буцаагаад байсан. Энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх ч баталгаажуулсан. Гэсэн ч үүнийг эсэргүүцэн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар эсэргүүцэл бичсэн бөгөөд улмаар УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчид өчигдөр хуралдан, давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, шүүх Т.Бадамжунай нарын хэргийг тусгаарласан нь буруу гэж эцсийн байдлаар тогтоолоо. Иймд цаашид Т.Бадамжунайн хэргийг Ц.Анандбазартай нэгтгэн шалгахаар болж байна.
ХОЛБОГДОХ ХАВСРАЛТУУД:
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй