surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ЦАГААТГАСАН нь зөв шийдвэр

С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ЦАГААТГАСАН нь зөв шийдвэр

Ардчиллын "Алтан хараацай" С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр (2023.04.20) тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан түүний гэр бүл, журмын нөхөд болон Ардчилсан нам (АН)-ын гишүүд  түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай

Дөнгөж сая С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун  цэцэг өргөлөө.

Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар өчигдөр (2023.04.19) олон нийтэд мэдээлсэн.

Сайд асан С.Оюун энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийллээ

-Миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байсан. Найз нөхөд нь болон “Зориг” сангийнхан цэцэг өргөдөг. Өчигдөр мэдээ сонссон. Би өөрөө Монголд биш гадаадад ажиллаж, амьдач байгаа. Цөөн хэдэн хоногоор ирээд байна. Би бол зөв гэж бодож байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг би зөв гэж бодож байгаа. Анхнаасаа би тийм байр суурьтай байсан.

2016 онд анх энэ хэргийн материалтай танилцаж байлаа. Тэр үеэс л би итгэл, үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1