surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Х.Нямбаатарын худралт буюу пластик мэс засал хийлгэсэн гэх Д. Наранхүүгээр улс төр хийхийн цаана

Х.Нямбаатарын худралт буюу пластик мэс засал хийлгэсэн гэх Д. Наранхүүгээр улс төр хийхийн цаана

            Ш.Раднаасэдтэй халаас нэгтэй Д.Наранхүүг пластик мэс засалд орж, зүсээ хувилгасан гэх мэдээллийг хууль зүйн сайд Х.Нямбаатар анх мэдээлсэн. Улсаараа бултаараа Д.Наранхүүг “агаа” яваад “ажаа” болоод ирж байгаа гэж итгэн сошиалаар нэг тренд болгож амны зугаа хийсэн. Гэтэл  Д.Наранхүү “ажаа” ч болсонгүй, “ахаа намайг бодооч” ч гэсэнгүй амьтай голтой эцэнхий амьтан хөл тавьлаа.  Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар сайд Д.Наранхүүгийн талаар худал мэдэгдэл хийж, нийгмээр нь бужигнуулсан ч мань анчины суманд оногдсон “ХЭРЭЭ”, “ХУН” биш “ХӨГШИН ХЭРЭЭ” чигээрээ эргэж ирсэн гэсэн үг.  Ингэж л улсаараа хууль зүйн сайдаа “далан худалч” болохыг харлаа. 
  Х.Нямбаатарын гавъяа нь хулгайчыг авчирсанд л байна Гэхдээ Х.Нямбаатарт Д.Наранхүүгийн одоогийн байгаа төрхийг харуулсан л байгаа. Тийм нөхцөлд ч худал мэдүүлсний ард Ш.Раднаасэд гишүүний карьерийг дуусгаж, Д.Амарбаясгаланд сонгуулийн боломж олгож буй  зураглал нүдний өмнө бэлхэн биежлээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн фракц ах нартаа боломж олгохгүйгээр шийджээ. Харин Д.Наранхүүгийн хувьд нэр цэвэр, мөр бүтэн бизнесмэн биш болохыг бид “Давстай чихэр” буландаа онцолсон. Тэгэхээр Ш.Раднаасэд, Д.Ариунболд, Д.Наранхүү нарын хэрэг анхаарлын төвд ирлээ. Ар хударгаар нь харин Д.Амарбаясгалан “НҮҮРСНИЙ” гэх хэргээс мэнд мултарч байна.  Учир нь бид Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Админерал” ХХК-ийг оффтэйк гэрээтэй байж болзошгүй цаашлаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж нүүрсний бизнест хөл тавьсан  талаар мэдээлж байсан. 


  БИЕ БИЕНЭЭ  АГНАХ НЬ ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛГО БАЙВ    
Хэн хэнийгээ тасар татахаар шийдсэн ордны “ШУВУУ”-д бүгд хөдөлж эхэллээ. Учир нь жинхэнэ хулгайчдын нуувч нь өөрөө Засгийн газар, УИХ-ын танхим байж. Харин энд тэндээс зөөж ирээд байгаа шувууд бол ордонд нуугдсан “Махчид”-аа буулган авч буй өгөөш юм.  Жишээлбэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Т.Бадамжунайг ирмэгц дээлээ тайлаад суудлаа өгсөн. Харин Д.Буянтогтохыг ирэх сургаар Ж.Мөнхбат цагаан туг өргөсөн. Харин одоо Д.Наранхүү гэх шувуугаар Говь-Алтайн луухгар Ш.Раднаасэдийг танхимаасаа зайлуулж байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ,Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын зураглалаар бол дараагийн жийх Засгийн газрын шувуу бол Г.Занданшатарын хүрээлэлд байгаа хурган бүлэглэл.  Тэд Г.Занданшатрын фракцаас тоотой хэдийг нь  жийж чадвал хөгшин ах нарынхаа шүдийг тастаж хаяна. Мэдээж ингэхийн тулд тэд Д.Сумъяабазараасаа нүүр буруулаад эхэлсэн. Учир нь Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар олон жил хэлхээтэй явж ирэхдээ “НҮҮРС” дунд цэцэг тарьж явсан баримтууд бий. 


   Сонирхуулахад эх сурвалжийн мэдээлснээр Д.Наранхүү нь дараах гурван хэрэгт шалгагдах ажээ.  
1.    Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын Говь-Алтай аймагт барьж царцаасан цаашлаад гурван тэрбумаар барьж, нэг тэрбумаар худалдахаар болсон “АНХ” нэрт худалдааны төвийн хавтаст хэрэгт 
2.     Д.Наранхүү, Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын хамаарал бүхий нүүрсний 10 компани “нүүрсний хулгай” гэх хэрэгт
3.     “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг, Ш.Раднаасэд нарын авлигын хэрэгт 

ХОЛБОГДОХ БАРИМТУУДЫГ ХАВСАРГАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтох. Түүний өрийн сүлжээ, улс төрийн хамгаалалт, нөлөөллийн жигтэй схемчлэл ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Эрдэнэс Тавантолгой ХК-ний тендер хамагч Хишиг арвин индустриал ХХК-ий утасны үзүүрт...  ЭНД ДАРЖ УНШИНА УУ

 Х.БАТТУЛГА Г.ЗАНДАНШАТАРЫГ, Н.НАРАНБААТАР Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАРЫГ,  Ч.ХҮРЭЛБААТАР, Я.СОДБААТАР НАР У.ХҮРЭЛСҮХИЙГ, Х.МАНДАХБАЯР Д. АМАРБАЯСГАЛАНГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ ТУЛ... ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Ц.Анандбазар, Г.Занданшатарын хань хамсаатан болсон зураглал ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Барилгачин сайд нар бүл нэмлээ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1