surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр үргэлжлүүлж байна

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр үргэлжлүүлж байна

Дорноговь аймгийн Сайншанд хотод алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


Хууль хяналтын байгуулагынхан Сайншанд хотын улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 32 цэгийн 69 камер, 15 аж ахуйн нэгжийн теле камерыг судалж, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн чиглэлийг тогтоож аймгаас баруун зүгт Сайхандулаан сумын чиглэлд явсныг тогтоожээ. Улмаар эрлийн ажиллагааны үр дүнд сэжигтнийг Өмнөговь аймгийн нутгаас олсон байна. Уг сэжигтэн охины амийг бүрэлгэсэн хэмээсэн боловч удалгүй мэдүүлгээ өөрчилсөн аж.

Аймгийн Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр тухайн сэжигтэн жолоодож явсан машиныхаа улсын дугаарыг өөрчилж, машины өнгийг мөн өөрчилж будсан байж болзошгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг гаргаж эрлийг үргэлжлүүлэхээр болжээ. Аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1