surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАН-ын зодоон 2 : 11 дүгээр сард Засгийн газрын сайд нар улс төрийн дэвжээгээ орхино

МАН-ын зодоон 2 : 11 дүгээр сард Засгийн газрын сайд нар улс төрийн дэвжээгээ орхино

Засгийн газарт хариуцлага тооцох акц улс төрийн хүрээнд өрнөх нь. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт 45 хоногийн л хугацаа үлдсэн гэдгийг эрх баригч намын удирдах зөвлөлийн хүрээнд яриад эхэлжээ. Тодруулбал Үндсэн хуулийн Цэцэд хандахад материалдаа одоогийн Засгийн газрын хэд хэдэн сайд нарыг Л.Оюун-Эрдэний хамт улс төрөөс явуулахаар дурдсан талаар бид мэдээлж байсан. ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Тэгвэл энэ удаа одоогийн Засгийн газрыг татан буулгах нэгэн том үндэслэл нь “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” болох тул онцолж байна. Эл хэргийн анхны шүглийг Т.Доржханд, Л.Оюун-Эрдэнэ нар үлээсэн нь өөр дээрээ гал дуудсан асуудал болж өрнөснөөр “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ” удаашрах үндэс суурь болжээ. Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газрыг татан буулгахад дараах сайд нарын хэрээс хэтэрсэн эрх мэдэл цаашлаад албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хэргээ нуун дарагдуулж байсан гэх үндэслэл томоохон үр дагавар дагуулсан талаар эх сурвалж ярьж байна.  Ингээд нүүрсний хулгайн хэргээр улс төрийн дэвжээгээ орхиж болзошгүй эхний таван сайдыг нэрлэе.

1.  ХУРДЫН БОСС ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЧОЙЖИЛСҮРЭН 
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, Тост тосон бумбын нуруунд  нүүрсний лиценз эзэмшдэг тул УИХ-ын нөлөө бүхий МАН-ынхныхаа овоо хараанд өртжээ. Түүнчлэн түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь “Айлбаян” -д нүүрсний уурхай ажиллуулж байгаа. Харин тус уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг. Цаашлаад Д.Энхгэрэлийн “Хурд авто” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг гэх мэт авлигал албан тушаалын ноцтой зөрчил нь намаасаа жийгдэх суурь нь болжээ. Өөр түүнд холбогдох нүүрсний хэргүүд баримттай хавсрагдсан.

  2. САЯХАН ТОМИЛОГДСОН ТҮГЖРЭЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН    
Хаяагаа засч дүү нараа налснаар УИХ-аас Засгийн газарт томилогдон ирсэн Б.Дэлгэрсайхан. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож буй тэрбумтан. Тэрбээр 2023 оны гуравдугаар сард  Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км  төмөр замын концесс авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг. Түүнчлэн тухайн онд ашиглалтад оруулсан. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дангаараа эзэмших болсон. ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

  3. БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН  
Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 13 иргэн нийт 49 сая төгрөг, 19 компани нийт 380 сая төгрөгийн мөнгөн хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босгожээ. Л.Энх-Амгаланг дэмжиж, сонгуулийн зардлыг нь босголцсон тухайн аж ахуйн нэгжийн ихэнх нь “М Си Эс” группийн охин компаниуд байгаа юм. Тухайлбал, “М Си Эс” группийн охин компани болох “Эрчим сүлжээ” ХХК, “Маркет гейт” ХХК, “Агар энержи” ХХК, “Юпланет” ХХК, “Орбитнет” ХХК, “Юнисервис солюшн” ХХК, “Белл бий” ХХК, “Нордстар ресурс” ХХК, “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК гэсэн есөн компани тус бүр 20 сая төгрөг буюу нийт 180 сая төгрөг хандивласан байдаг. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл ч хандив өргөсөн байдаг.  Сонирхуулахад Л.Энх-Амгаланг Эрдэнэс Таван толгой ХК-ийн эзэмшлийн талбайгаас Энержи ресурст шилжүүлсэн хэргийн гол буруутан гэж үзэж байгаа ажээ. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
 4. СОЁЛЫН САЙД Ч.НОМИН  
Нүүрсний гол тоглогчдын нэг А.Адъяасүрэн гишүүнээс ч илүү олон ноцтой зөрчилтэй, түүнийгээ Засгийн газрын халхавч дор нуун дарагдуулсан Соёлын сайд Чинбатын Номин аавынхаа нэр дээрх компаниудаар НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ байсан. Соёлын сайдын аав Л.Чинбат нь “Тэвшийн нүүрс” ХХК-ийг эзэмшдэг. “Тэвшийн нүүрс” ХХК нь Дундговь аймгийн MV-018499 дугаартай, 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй дархлагдсан компани. Түүнчлэн Л.Чинбат нь З.Батбаатартай хамт “Коулголд Монгол” ХХК-ийг эзэмшдэг. З.Батбаатар нь Ц.Очирхүүтэй хамт “Френдс транспорт тийм” ХХК-ийг эзэмшдэг. Ц.Очирхүү нь “Уран тех” ХХК-ийг эзэмшдэг. “Уран тех” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулан ажиллаж байгаа гээд толгой эргүүлэм сүлжээрсэн компаниудаар Дундговиос Өмнөговь руу, Өмнөговиос БНХАУ-руу галгиж нүүрс тээвэрлэсэн зураглал харагдаж байна. 

   5. ХХААХҮЯ-ны сайд Х.БОЛОРЧУЛУУН    
Одоогийн Засгийн газрын хамгийн муу ажилтан гэх Х.Болорчулуун “Дорнод гурил” компаниараа сангуудын мөнгийг саагаад зогсохгүй нүүрсний бизнест лавхан орж, шалавхан дайрсан нь баримтаар нотлогддог. Тэрбээр ЭТТ ХК-д төрсөн дүү Х.Болор-Эрдэнийгээ томилуулж, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нартай хамсан нүүрс тээвэр будилуулж байсан байж болзошгүй баримт хавсрагдан Үндсэн хуулийн цэцэд очих ажээ. Холбогдох материалыг ЭНД ДАРЖ УНШИНА УУ


Бид энэ удаа зөвхөн Засгийн газарт өндөр хэргэмтэй таван сайдыг онцоллоо. Нүүрсний хулгайд одоогийн Засгийн газрын сайд нарын 90 хувь нэр холбогдох ажээ. Нүүрсний хулгай гэж бүтэн жил нохой шуугиулсан хэд маань Засгийн газрын сайд гэх халхавч дор өөрсдийн эрх ашгийг хамгаалж цаашлаад төрийн эрхийг бүрэн эрхшээлдээ оруулахаар зэхэж байсан нь ийн бүтэлгүйтэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн далбаан дор нэгдэж буй МАН-ын бүлэг Засгийн газрынхаа хандыг дарахаар эрс зоримог алхам хийх гэж байгаа нь энэ ажээ. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

А.САМО
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1