Сонгууль хаяанд намуудын санхүүжүүлэгч нар тодорч эхэллээ. Тэгвэл энэ удаа МАН-ыг хуурамч шатахууны мангас Трафигурагаас санхүүжилт авч байгаа гэх бор шувуу нисч яваа юм. Үнэхээр ч тэгэх боломжтой гэж харж болно. Учир нь Трафигурад үйлчилдэг улс төрчдийн бүхэл бүтэн бүлэг бий. Тухайлбал Трафигурагийн Монгол дахь төлөөлөгч Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн найз Б.Загджав Үндэсний аудитийн газрын даргын орлогчоор ажиллаж байгаа. Б.Загджавыг энэхүү албанд томилогдон ирэхэд Трафигурагийн оролцоо өндөр байсан нь нууц биш. Хариуд нь Б.Загджав аудитын газарт Трафигурагийн бохирыг цэвэрлэж өгөх даалгавартай ирсэн гэхэд хол зөрөхгүй биз. Үүнээс илүү ноцтой нь Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн “Меланж” гэх уул уурхайн компани Л.Оюун-Эрдэний зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилийн онцгой бүсэд буюу Дорнод Баянтүмэн сумын нутагт ТЕРМИНАЛ байгуулж байгаа.
ТЭГВЭЛ МЕЛАНЖ МАН-ын ТОГТВОРТОЙ ТОМООХОН САНХҮҮЖҮҮЛЭГЧ ХЭВЭЭР БАЙНА
М.Энхболд чичирч байж хилийн зурваст уул уурхай олборлох хуулийг баталж өгсөн. М.Энхболдыг Л.Оюун-Эрдэнэ арчсаны дараа Ж.Эрдэнэбат Меланж компанид уурхайн зөвшөөрөл олгосон. Харамсалтай нь төд удалгүй Ж.Эрдэнэбат Меланжид олгосон зөвшөөрлийн асуудалдаа хүлэгдэж, ачигдаад байсан.Харин Ж.Эрдэнэбатын дараа У.Хүрэлсүх Я.Содбаатарын эхнэрийн тусламжтайгаар Меланжтай цаашлаад Трафигуратай хамтарч ажилласан нь баримтаар болоод схемээр нотлдогддог. Үе үеийн Ерөнхий сайд нарыг халаасалж ирсэн Меланж М.Энхболдыг унагасан Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч ажиллан ТЕРМИНАЛ босгож байгаа. Үүгээр зогсохгүй МАН-ын 2024 оны сонгуулийн санхүүжүүлэгчээр оролцож байгаа гэнэ.
ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС ТРАФИГУРАД ӨРӨӨ ТӨЛЖ, ТРАФИГУРА ТУС МӨНГӨӨР МАН-ыг САНХҮҮЖИЛЖ БАЙГАА ЮУ
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагдсан. “Салхит”-ын мөнгөний ордод УИХ-ын дарга нь тусгайгийнхныг дагуулан очиж, ажиллагаа явуулаад, авлигын хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус ордтой холбоотой 17 шүүгчийн эрхийг хасаж байв. Харин “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 2020 онд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулж тусгасан мөнгийг босгож өгсөн. Ингэхдээ Трафигурад баяжмал үнэгүй нийлүүлж байсан нь баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар ахмадын зээлийг тээглэхэд Салхитыг түшиглэн босгосон. Ингэхдээ арилжааны явцад "Салхит"-д түшиглэн бонд босгох ажилд үнэт цаасны төлөлтийг банкнуудад төлөх зорилгоор 50 сая ам.долларын оффтейк гэрээг "Трафигура" ҮДК-тай байгуулж байв. Эл гэрээний хүрээнд Салхитын орд баяжмалаа Трафигурад баяжмалаа үнэгүй нийлүүлж байсан гэсэн үг.
Эрдэнэс Силвер Ресурсийн өрийг хурдан хугацаанд төлүүлэх даалгаврыг Л.Оюун-Эрдэнэ ёсчлон биелүүлж, эцэст нь сонгуулийн санхүүжилтэдээ татсан гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй