surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ

Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ

Хятадын өмнөд хэсэгт орших Жухай хотын иргэн машинтайгаа цэнгэлдэх хүрээлэн рүү дайран орсны улмаас дасгал хийж байсан 35 хүн амиа алдаж, 45 хүн бэртжээ. Машиныг 62 настай эрэгтэй унаж явсан бөгөөд өөрийнхөө хүзүүг хутгаар гэмтээсэн байдалтай байсан хэмээн цагдаа нар мэдээлэв. Урьдчилсан шалгалтын явцад түүнийг гэрлэлтээ цуцлуулахдаа хувааж авсан хөрөнгийн хэмжээндээ сэтгэл дундуур байсны улмаас ийм үйлдэл гаргасан гэж үзэж байгаа аж.

Түүнийг зугтах гэж байхад цагдаа нар баривчилсан юм. Энэ хэрэг үндэсний хэмжээний шуугиан тарьж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэмт этгээдийг “хатуу шийтгэнэ” гэдгээ амласан. Мөн бэртэж гэмтсэн иргэдийг эмчлэхэд “бүх хүчин чармайлтаа” гаргахыг шаарджээ. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадад гарсан хэргүүдээс хамгийн олон хүнийг хохироосон халдлагуудын нэг гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ : BBC 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1