Монголын волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том, чансаа өндөр тэмцээн бол үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Өнгөрсөн жилийн энэхүү тэмцээнд эдгээр шилдэг залуу тамирчид дөрвүүлээ медаль хүртсэн юм.
Т.Хангалын хувьд Тайландын дээд лигт урилгаар тоглосон бөгөөд тус тэмцээнээс алтан медаль хүртэж, үнэ цэнтэй тоглогчоор шалгараад эх орондоо олз омог дүүрэн ирсэн. Харин Б.Батсуурийн хувьд мөн л гадны лигт урилгаар тоглож байгаа бөгөөд тэмцээн нь одоогоор үргэлжилж байна. Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ нарын хувьд БНСУ-д суралцдаг бөгөөд тус улсын оюутны лигт тоглодог. Тэгвэл энэ шилдэг дөрвөн тамирчин 2023 оны KOVO Asia Quarter буюу гадаад тоглогчдын сорилтод оролцохоор болжээ. Тус сорилд нийт найман улсын 32 тамирчин өрсөлдөх юм байна.
Тодруулбал, Тайван 9, Индонез 7, Монгол 4, Филиппин 4, Япон 3, Малайз 3, Хонконг 1, Тайланд 1. Харин эмэгтэй төрөлд зургаан улсын 24 тамирчин сорилтод орно. Тодруулбал, Тайланд 8, Филиппин 6, Япон 3, Индонез 3, Тайван 2, Хонг Конг 2 тамирчин тус тус өрсөлдөнө.
Хэрэв тэд тэнцэж чадвал Монгол тамирчид дэлхийд үнэлэгдэх боломж, Монголын волеболын спортын шинэ түүхэн замналыг эдгээр залуус түүчээлэх болно.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав