PUBGM төрлийн Зүүн Азийн мэргэжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээний зургаадугаар улирлын тоглолтууд өчигдөр өндөрлөв.
Тус мэргэжлийн лигт 20, шувтаргын шатанд 16 баг гурван өдөр 18 удаагийн тоглолт хийснээр аваргаа шалгарууллаа.
Монгол Улсын "Godlike Stalwart esports" баг тус бүсийн мэргэжлийн лигт хоёр дахь удаагаа түрүүллээ.
Монголын NB esports хоёрдугаар, 4 Merical vibes гуравдугаар, Mabatex зургаадугаар, IHC esports наймдугаар байрт тус шалгарсан амжилттайгаар мэргэжлийн лигийн 2023 оны хаврын улирлыг дуусгасан байна.
Godlike Stalwart esports багийн тоглогч А.Бүрэнбаяр буюу TOP тус мэргэжлийн лигийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр дахь удаагаа шалгарав.
Манай улсаас нийт найман баг мэргэжлийн лигт өрсөлдсөн бөгөөд аваргын шатанд долоон баг оролцож, дараагийн тэмцээн буюу Зүүн Азийн аваргад оролцох эрхийг таван баг авлаа.
Тус лигийн эхний 12 байрт шалгарсан багууд Пакистан улсын мэргэжлийн лигийн найман багтай Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд түрүүлсэн баг нь зуны дэлхийн аварга буюу "PMWI"-д оролцох эрхийг авна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав