“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон Японы шигшээ багийн дараагийн ДАШТ-д орлцох бүрэлдэхүүнд хэн хэн багтсан бэ?
Тэдний дунд ирээдүйд Японы домог хэмээн нэрлэгдэх тоглогч байгаа болов уу? Ингээд Японы Goo сайтаас уншигчдынхаа дунд “Японы хөлбөмбөгийн домог хэн бэ” санал асуулга явуулжээ. Санал асуулгын шилдгүүдийг хүргэж байна.
1. Кинг Казү Миүра – 281 санал
1967 онд төрсөн энэ эрхэм одоо ч зодог тайлаагүй байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Португалын U.D. Oliveirense багт зээлээр тоглож эхэлсэн юм. 1982 онд 15 настайдаа Бразилд очин 1986 онд алдарт Сантос багтай гэрээ байгуулсан. 1990 онд Японд буцан ирж, Ёмиүри сонины багт элссэн. 1993 онд гараагаа эхэлсэн Японы мэргэжлийн лигт тоглож, эх орныхоо хөлбөмбөгийн түвшнийг дээшлүүлсэн гавьяатай. 1994 онд Италийн Женоа багт орсноор Сери А-д тоглосон , Азийн анхны хөлбөмбөгч болсон.
2. Наката Хидетоши - 67
1998 оны ДАШТ-д тодорч, Италийн Перужа багт шилжиж, Италийн Рома зэрэг Европын багуудад тоглож, 2002, 2006 оны ДАШТ-д шигшээ багийн гол тоглогч нь байлаа. 2006 оны ДАШТ-ий дараа 29 настайдаа зодог тайлсан түүнийг "Япон хүн төдийгүй хүн төрөлхтнөөс огт өөр зан авиртай" гэж ярьдаг байв. Рома-д Италийн аварга болоод бүгд баярлаж байхад Наката ганцаараа ном уншаад сууж байсан гэдэг.
3. Накамүра Шюнсүкэ - 44
Японы мэргэжлийн лигийн 2000 оны Шилдэг тоглогч. 2002 онд Италийн Режина, 2005 онд Шотландын Селтик багт элссэн. Селтик-т тоглож байхдаа Аваргуудын лигийн тэмцээнээр алдаршсан. Хаалттай цохилтын мастер гэгддэг тэрбээр 2022 онд зодог тайлж, Ёкохама багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
4. Рамос Рюү - 37
Бразилаас ирсэн Рамос 1989 онд Японы иргэншил аван Японы шигшээ багт тоглож, залуучуудад мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн ачтан. Зодог тайлсныхаа дараа тайлбарлагч, дасгалжуулагч зэрэг олон салбарт хүч сорьсон.
5. Хонда Кэйсүкэ - 36
6. Кавамото Күнишигэ - 35
7. Сава Хомарэ – эмэгтэй шигшээ баг - 27
8. Митома Каорү - 23
9. Оно Шинжи - 16
10. Накаяма Масаши - 15
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо