Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Үүнийг дагаж иргэдийн төлөх сайн дурын даатгал 74,250 төгрөг болон нэмэгджээ.
Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал хэрхэн нэмэгдсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга өглөө. “2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 0-3 насны хүүхэдтэй болон, сайн дураараа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн. НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5 хувиар буюу 34,375 төгрөгийг төлнө. Харин хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550 мянган төгрөгийн 13.5 хувь буюу 74,250 төгрөгийн шимтгэл төлнө”гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг. Цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдэхээс өмнө жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болсон байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав