Б.ГОНЧИГСҮРЭН АЗИЙН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО
“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "New Arig US" компаний тамирчин Батхуягийн Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Узбекистаны жүдоч Туробоев Музаффарбектэй барилдаж иппон үнэлгээгээр ялагдсан.
А.АДЪЯАСҮРЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Азийн наадмын жүдо бөхийн төрлийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв.
Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдхаар болсон. Тэгвэл сая Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн Наадмын хүрэл медаль хүртлээ.
МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛАВ
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ эхний тоглолтоо хийлээ. Йорданы эсрэг хийсэн энэхүү тоглолтод Монголын 17-13 гэсэн харьцаатай эхний ялалтаа байгуулав.
Ийнхүү Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд наадмаа хожлоор эхлүүллээ. Өнөөдөр эрэгтэй шигшээ баг Тайванийн эсрэг тоглох бол эмэгтэй шигшээ баг Йорданы эсрэг тус тус тоглоно.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ