Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхний “Их дуулга” ангиллын тэмцээн маргааш Францын нийслэл Парис хотод эхэлнэ. Өмнө нь хоёр өдөр зохион байгуулдаг тэмцээн энэ жил гурван өдөр болохоороо онцлогтой. Тэмцээнд 110 орны 661 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Өнгөрсөн жил тус “Их дуулга”-д 82 орны жүдоч зодоглож байсан бол олимптой жилд уг тоо огцом өсөж, оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоож байна.
Дэлхийн шилдгүүд өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй 18 жүдоч зодоглоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн нар барилдахаар Парист очжээ.
Бүрэлдэхүүнд багтсан жүдочдоос 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Ц.Энх-Оргил нар анх удаа “Их дуулга” ангиллын тэмцээнд барилдах аж. Монголын баг эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, 70 кг-д хоёр тамирчнаа сойж байгаа бол +78, +100 кг-ын жинд барилдах жүдочид бэртлийн улмаас Парисын “Их дуулга”-ыг өнжиж байна.
Монголын 18 жүдочоос зургаа нь Парисын “Их дуулга”-аас медаль авч байжээ. Тодруулбал, 66 кг-д Ё.Басхүү алт, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 48 кг-д Б.Баасанхүү нар мөнгө, 57 кг-д Л.Энхрийлэн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар хүрэл медалиар энгэрээ мялааж байв.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна