Баян хочит Р. Төмөрбазар баривчлагдсан нь улс төрд нэгэн томоохон өөрчлөлтийг авчирч болзошгүй нь. Сонгууль дөхсөн эгзэгтэй үед МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Р.Төмөрбазар болоод түүний хамаарал эрхмүүдийг онилсноо задалж дуулиан тарьлаа. Тодруулбал уржигдар буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Баян хочит Р.Төмөрбазарыг баривчлан, улмаар саатуулсан. Тэрбээр хууль бусаар сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэнэ. Бүр Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарт... Уг шилжүүлгээ тайлбарлахдаа “Хувьцаагаа худалдсан” гэж мэдүүлсэн бол түүний “Алтайн хүдэр” компаний гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ “Хөрөнгө оруулалтын төлбөр орж ирсэн” гэжээ.
Хамгийн сонирхолтой нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уржигдар үүрээр 2 сая ам доллар тээвэрлэсэн автомашиныг саатуулсан байна. Яг л халуун мөрөөр орчихсон дүр зураглалыг Х.Нямбаатарын дэглэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Шалтгаан нь Л.Оюун-Эрдэний улс төрийн фракц намдаа төдийгүй сөрөг хүчнээ намнахаар тэмцэлдэж байна. Ингэж хэлэхийн учир нь “баян” хочит Р.Төмөрбазар баривчлагдсанаар МАН төдийгүй АН, Үндэсний эвсэл томоохон айдастай нүүр тулжээ. Ингээд Р.Төмөрбазарын бараан сүүдэр хэн хэнийг улс төрийн индэрээс арчиж болзошгүйг товч тайлбарлая.
Р.Төмөрбазар болоод С.Баярцогт
Энэ схемийг МАН-аас тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ маш сайн тооцоолжээ. Тодруулбал Р.Төмөрбазар, С.Баярцогт нар төө зайгүй найзууд бөгөөд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос С.Баярцогтын оффшор дансны холбоотнууд хэмээн нэрлэгдсэн гурван эрхмийн нэгээр Р.Төмөрбазарыг нэрлэж байлаа. Тус холбооноос Шунхлай группийн эзэн П.Батсайхан, “Ньюком” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар, “Алтайн хүдэр” уул уурхайн компанийн захирал Р.төмөрбазар нарыг зарлаж байсан. С.Баярцогт ч өөрөө найз нартайгаа нийлж компаниа байгуулсан гэдгээ батлан хэлсэн. Тэгвэл сонирхолтой нь С.Баярцогт Р.Төмөрбазар нарын нөхөрлөл хэн хэнээр хүрээгээ тэлсэнийг доор дурдах болно. Сонирхуулахад Х.Нямбаатар хууль зүйн сайд байхдаа С.Баярцогтын оффшор дансны хэргийг нэхэн шалгах талаар хэсэг хөөцөлдөөд дуугүй болж байсан.
Р.Базар болоод Ч.Сайханбилэг
Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагаар хэмээгээд улстөрөөс хэсэг хугацаанд чөлөө авсан Ухнаагийн Хүрэлсүхэд тухайн үеийн Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг санал тавьж Шадар сайдын албан тушаалд томилж байсныг нэхэн санах шаардлагатай. Өдгөө эх орноосоо оргон зайлсан Ч.Сайханбилэгт санхүүжилт олгож байсан байж болзошгүй баримтуудыг Р.Төмөрбазарыг баривчилсны дараа олдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын эрэн сурвалжилж буй Ч.Сайханбилэг хэмээх шувууг ивээж, санхүүжүүлж байсан хэсэг хүмүүсийн нэг нь Р.Төмөрбазар гэнэ.
Үнэхээр ч байж болох бөгөөд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн Засгийн газар”-т урилгаар шахуу “Шадар сайд” хийж байсан У.Хүрэлсүхийг зуучилсан тоглогч Р.Төмөрбазар юм. Товчилбол Ч.Сайханбилэг, Р.Төмөрбазар нарыг С.Баярцогт учруулсан. Дээрх сэжмээс харахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн асар том бүлэглэлийг давхар хамаад дайрч байна. Гагцхүү мэхээ гүйцээж чадах болов уу?
Р.Базар болоод У.Хүрэлсүх
С.Баярцогтын данс нэгтэй найз Р.Төмөрбазарын уул уурхайн бохир хаанчлалыг улс төрийн эрх мэдлээр хамгаалан хаацайлж байсан МАН-ын томоохон төлөөлөл болсон тоглогчид бол У.Хүрэлсүхийн фракц юм. Тодруулбал “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн нүүрсний орд газрын лицензийн 85 хувийг гартаа оруулсан А.Эрдэнэбат (Түүнийг П.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэддэг) нь нэгэн үе Үйлдвэр, худалдааны дэд сайд байсан Я.Содбаатартай лиценз эзэмших тал дээр тун анхаарал татмаар гэрээ байгуулж байв. Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Д.Зоригт нар А.Эрдэнэбатын хамт МАСЗХ гэгчийг МАХН-ын дэргэд байгуулж, дээш гарсан нэгнээрээ дамжуулж хамтын бизнес эрхэлж байсан. Түүнийг “Шивээ овоо”-гийн лицензүүдийг хятадуудад маш их хэмжээний доллараар худалдсан гэдэг. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус уурхайн үйл ажиллагаатай танилцаад, Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх нарт үүрэг даалгавар өгснөөр 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг “Эрдэнэс MGL” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн, түүнээс нь Шивээ Овоогийн уурхай түрээсээр ашиглахаар зохицуулж, түүнийгээ 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гэрээ болгон баталгаажуулсан байдаг. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж ҮХЯ-ны дэд сайд Я.Содбаатар, “Шинэ Шивээ” ХХК-г төлөөлж захирал А.Эрдэнэбат гарын үсэг зурснаас хойш тус компанийн захирлын албыг Х.Хэрлэн даргын дүү Х.Чингис, мөн У.Хүрэлцоож нарын нөхөд ээлжлэн хашиж байв.
Энэ бол маш тодорхой зураглал юм. Х.Хэрлэн, У.Хүрэлсүх нарын нөхөрлөл, гэр бүлийн бизнесээ цэцэглүүлэхэд томоохон түлхэц өгч байсан. Тэд Р.Төмөрбазар болоод С.Баярцогт нартай энэ үеэс ойр нөхөрлөж, бие биенийхээ амралтаар алжаалаа тайлж явах болсон. Үнэхээр ч тэд эрх ашгаас гадна нөхөрлөсөн шиг нөхөрлөсөн. Саяхныг хүртэл улс төрийн хүрээнд У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацааг сунгаж өгөх тохироог С.Баярцогт хийсэн гэгдэж буй. Өөрөөр хэлбэл С.Баярцогт, Р.Базар нарын хамт Л.Оюун-Эрдэний хамах мэхэнд өртчихөөд буй тоглогч нь МАН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болчихоод байна.
Р.Базар болоод Н.Номтойбаяр
Ирэх сонгуулиар АН-аас илүү сөрөг хүчин болж болзошгүй байгаа Н.Номтойбаярын ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ. Ерөнхий сайдын онилсон байнд санаандгүй тусчихсан тоглогч бол Н.Номтойбаяр юм. Өөрөөр хэлбэл Р.Төмөрбазараар Ц.Элбэгдорж, С.Баярцогт, У.Хүрэлсүх нарыг намнахаар зурагласан Л.Оюун-Эрдэний суманд Үндэсний эвсэл хүртэл өртсөн гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарыг хууль зүйн сайдаар ажиллаж байх үеэс эхлэн С.Баярцогт, Р.Төмөрбазар, У.Хүрэлсүх нарын схемийг задлах төлөвлөгөөг боловсруулж байжээ. Илүү сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өгөөшөө бэлдэхийн тулд хүмүүс хөлслөн судалж байсан гэх. Тэдгээр хүмүүс нь Н.Номтойбаярын хамаарал бүхий МАК-тай холбогдох хэд хэдэн сэжиг бүхий баримт илрүүлсний эхний үүцийг задалж, Р.Төмөрбазарыг баривчилсан гэнэ.
Тодруулбал МАК-ийн эзэмшлийн Нарийн сухайтаас нүүрс тээвэрлэн БНХАУ-ын "Чинхуа" группт нийлүүлж байсан. Тэндээс Сингапурын "Таурус металс" компани руу жим татаж улмаар ОХУ-ын Альфабанкинд угаагдсан. Эцэст нь Р.Төмөрбазарын Тээвэр хөгжлийн банканд зургаан сарын турш, жижиг гүйлгээнүүдээр шилжжээ. Энэ бүхэнд оролцсон тоглогчдоор Н.Номтойбаяр, С.Баярцогт, У.Хүрэлсүх нар нэрлэгдэж болзошгүй гэх сэжүүрийг хүчний байгууллага тогтоогоод байгаа. Энэ бүхнийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нарийн дэс дараалалтайгаар төлөвлөн дэглэж байна.
КИНО ТӨГСӨХ БОЛООГҮЙ...
ХОЛБООТОЙ БИЧВЭРҮҮД :
ЕРӨНХИЙЛӨГЧ НАРАА ШҮҮХ ӨДӨР ИРЭХ ЮМ БИШ БИЗ - https://surag.mn/article/3773
БАЯЛГИЙН ХУЛГАЙ : Л.Оюун-Эрдэнэ хууль бус нүүрсний хэргээ эрх мэдлээрээ нуун далдалж байна - https://surag.mn/article/4977
Л.Оюун-Эрдэнэ хэмээх улс төр - 1 - https://surag.mn/article/4457
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НЭР БОЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БИБЛИ ГЭВ ҮҮ - https://surag.mn/article/4961
С.Баярын улс төр дэхь амбиц Н.Номтойбаярын намд цухалзаж байна - https://surag.mn/article/4840
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ