“Нүүрсний хулгай” гэх улс төрийн жүжиг ингэж өрнөжээ
Нийгмээр нь талцуулж, үзэн ядах сэтгэгдлийг төрүүлэх зорилго тавьсан Л.Оюун-Эрдэнийн гол амбицаа өгч буй “Шувуу ажиллагаа”. Уг ажиллагааны хүрээнд 92 хүнийг авчирч, шалгаж, хэргийг нь хүлээлгэнэ гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатрыг томилсон. Өнөөдрийн Засгийн газрын нэгэн томоохон гол дүр үүргээ биелүүлж, Т.Бадамжунайг эхний шувуугаа болгон авчирч байв. Энэ үеэс “Монгол улсад их хэмжээний их хохирол учруулсан” гэх этгээдүүдийг ээлж дараагаар нь шалган, хэргийн хүлээлгэх их ажлыг эхлүүлсэн харагддаг. Харамсалтай нь хөгшин хонины насгүй болсон намынхаа ахын хэргийг багахан торгуулиар цэг тавихаар тохироо хийсэн зураглал харагддаг. Тухайлбал Т.Бадамжунайг баривчлан ирэхийн урд тусгай уулзалт хийсний үр дүнд гав гинж зүүлгээд хаан шиг явсан ахыгаа авчирсан гэх.
Эргэн сануулахад ХХААХҮЯ-ны сайд асан Т.Бадамжунай 2012 оны тавдугаар сард Завхан аймагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ах, дүүгийнхээ халаасны компани руу шургуулсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж байгаа. Мөн нүүрсний хулгайн нэгэн гол тоглогч төдийгүй үе үеийн Засгийн газрыг шууд бус удирдлагаар хангаж байсан талаарх баримтууд бий. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Нүүрсний хулгайн гол тоглогчдын нууцыг сахих даалгавар авсан гэх хардлагыг дагуулж буй Н.Удаанжаргалыг удаан хэрсний эцэст тойрч, улс төрийн хүрээнд нэр хүнд нь савлаж эхэлсэн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн гол өрсөлдөгч Ш.Раднаасэдийн нууц хөзөр Д.Наранхүү нэрт шувууг шүүрэн авчрав. Д.Наранхүүг он гарснаас хойш зургаан сар орчим эрэн хайж, зургадугаар сард БНСУ-д байгааг нь илрүүлсэн. Харин энэ сарын 26-ны өдөр “Шувуу ажиллагаа”-ны баг Д.Наранхүүг сүр дуулиантайгаар АТГ-ын мөрдөгчид, Гадаадын иргэн харьяатын холбогдох албан тушаалтнуудаар сугадуулан авчирлаа.Х.Нямбаатар сайд түүнийг “Шанхай, Макао, болон БНСУ-аар дамжин орогнож байсан. Мөн Д.Наранхүү пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн зүсээ хувилгасан байсан бөгөөд хурууны хээгээр нь Д.Наранхүү мөн болохыг баталгаажуулсан” гэсэн байдаг. Гэвч түүний зүсээ хувиргалт нь сахлаа ургуулсан төдий л зүйл байснаар “НҮҮРС”-ний гэх хэрэг анхнаасаа жүжиг байсныг анзаарч харах сөхөө олгов. Д.Наранхүү нь “Нүүрсний хэрэг”-т холбогдоод буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд хоёрын гол хамтрагч байсан гэгддэг. Бид өмнө нь Д.Наранхүүгийн нүүрс тээвэрлэж буй 10 компаний талаар “Давстай чихэр” булангаар онцолсон. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Монгол улсын Засгийн газар “Нүүрсний” гэх хэргээр зохиомол хэрэг үүсгэж,бусдыг яллаж , өөрсдөдөө давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн зураглал харагдаж байна. Магадгүй бид жоомоо алах гээд байшингаа шатааж байгаа юм биш биз.
ЗУРАГЛАЛ 1 : ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИУДЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ГОЛ ӨРӨГ БИШ
Авлигал авч,өгч, өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн гэх зүйл ангиар тээвэрлэгч компаний эзэд нэр холбогдох Нүүрсний хулгай. Гэвч харамсалтай нь тээвэрлэгчдийг гол тоглогч болгон зарлаж, тээвэрлэгчдэд ажил олгож буй Эрдэнэс тавантолгой ХК-ний удирдлагууд, тэдэнд нөлөөлөх улс төрийн хүрээнийхэн хэргээс мэнд мултарч байж болзошгүй. Жишээлбэл нүүрс хулгайгаар хил давах болсон гол үе буюу 2018-2020 онд төрийн эрхийг барьж байсан ерөнхийлөгч асан Х.Баттулга, ерөнхий сайд асан, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оффтэйк гэрээг хайр гамгүй хийж, улсын мөнгийг үрэн таран хийж байсан нь ил болсон. Яагаад тэдэнтэй өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хөндөөгүй нь анхаарал татаж байна.
2022 оны арван хоёрдугаар сард зарласан 17 нэрсээс эргэн харахад А.Адъяасүрэн,Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нь тээвэрлэгч компаниуд болох Тэнгри транс, пластик хочит Д.Наранхүүгийн “Божманайзууд”, З.Энхболдын хамаарал бүхий Страто ХХК-иудад эрх мэдэл,албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн нь удаа дараагийн баримтаар нотлогддог. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар нь дээрхи нэр дурдагдсан компаниудаас гадна хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосноос нүүрс хулгайлж хил давуулсан гэх баримт одоог хүртэл олдоогүй талаар эх сурвалж мэдээлж байна. Магадгүй эрх баригч МАН-д эдгээр гишүүд болоод тэдний хамаарал бүхий компаний эздийг буулган авч, амыг нь таглах зайлшгүй шаардлага үүссэн учир өнгөрсөн саруудад “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ” хэмээн цоллож, нийгмээр нь үзэн ядуулах тоглолтыг найруулсан. Энэ нь ч хэд хэдэн тохиолдлоор нотлогдож байна. ЭНД ДАРЖ УНШИНА ЭНД ДАРЖ УНШИНА УУ
НЭГ. Б.ГАНХУЯГИЙН “НАД МЭТЭЭР ТУГ ТАХИЖ, ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧДАА НУУН ДАРАГДУУЛСАН” ГЭХ МЭДЭГДЭЛ
2022 оны 12 дугаар сарын наймнаас эхлэн шалгагдсан Б.Ганхуягийн хэргийн зүйл анги, цуглуулсан баримтаас нь харж болно. Энэ зүйл ангид хулгайн зүйл анги байхгүй. Түүнчлэн өнөөдөр хэргийн шүүж буй шүүгчид Б.Ганхуягийг “Улсад хэр хэмжээний хохирол учруулсныг” нотлох тоо баримт байхгүй. Өөрөөр хэлбэл тоо баримтгүй хэргээр Б.Ганхуяг нарын этгээдийг шалган байцааж, “Нүүрсний хулгай” гэх хэргийг хүчээр тохож байж болзошгүй гол зураглал нь Л.Оюун-Эрдэнэ нарын фракцийг чиглэсэн сүүлийн үеийн акцуудаас харагдаж байгаа юм. Тухайлбал Б.Ганхуяг анхны шүүх хурлын үеэр Ч.Хүрэлбаатар,Д.Сумъяабазар нарын эсрэг галыг асаасан. Төдөлгүй Б.Ганхуяг Хүний эрхийн комисст захидал дайсан. Тэгэхдээ Л.Оюун-Эрдэний Засгийн газрыг илтэд буруушаасан байв. Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ Дархан аймагт хийсэн хурлын үеэр “Цаг хугацаа нүүрсний хулгайчдын эсрэг цохилж байгаа” гэх утгатай мэдэгдэл хийв. Энэ нь улс төрийн хүрээнд Ч.Хүрэлбаатар,Д. Сумъяабазар нарыг илт өмгөөлсөн явдал цаашлаад өөр лүүгээ галыг дуудсан явдал боллоо гэх яриа дэгдэхэд хүргэв.
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТАВАНТОЛГОЙ ХК-д БЭТ ТОМИЛСОН
Нүүрсний хулгай гэх хэрэг анхнаасаа тоо баримтгүй, нэршил нь тодорхойгүй болж өрнөсөн. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ 40 их наяд алдагдсан гэж мэдэгдэн иргэдийг жагсахад хүргэсэн. Төдөлгүй өнөөх 40 их наяд 70 болж өссөн. Гэтэл Л.Оюун-Эрдэний хамгийн ойрын хүн болох Хууль зүйн сайд Х.Нямбаатар 10 их наяд гэж мэдээлснээр улс даяар “нүүрсний” гэх хэргийн тоо нэршил будилав. Гэтэл тэд 1992 оны хуучин хуулиар Тавантолгой ХК-д Бүрэн Эрхт Төлөөлөгч томилсон. Сонирхолтой нь томилогдон очсон Ж.Ганбат хэд хэдэн тендерийн будлианд хутгалдаж, цаашлаад Тавантолгой ХК-ийн өмчийн газраас эрх мэдлээ урвуулан ашиглаж Энержи ресурс ХХК-д газар тасалж өгсөн талаар бид Давстай чихэр булангаар онцолсон. Магадгүй өнөөгийн мөрдөх ёстой хуулиа зөрчин БЭТ томилсон явдлын халхавч дор жинхэнэ нүүрсний хулгайчид эрхээрээ хатаж суугаа гэх зураглал гарч ирж байгаа юм. Тухайлбал Д.Амарбаясгалан “Админерал” ХХК, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар “Хишиг арвин индустриал” ХХК-иудад нэр холбогдох мафижсан сүлжээг бид өмнө нь танилцуулж байсан.ЭНД ДАРЖ УНШИНА УУ
ЗУРАГЛАЛ 2 : ЭРХ БАРИГЧИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ
2023 он гарснаар анхны зарлагдсан 17 нэрсээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн,Б.Баттөмөр нарыг гэм буруугүйд тооцсон. Ямар сэжүүр,ямар баримтаар НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 17 хүний нэгээр тэднийг зарласан нь, яагаад гэм буруугүйд тооцсон нь одоог хүртэл тодорхойгүй нууцлаг хэвээрээ. Хамгийн ноцтой нь дээрх хоёр гишүүнээс гадна яллагдагчаар татагдсан ч хэрэг нь хэрхэж буй нь тодорхойгүй хоёр гишүүн бий. Тэд бол Ц.Анандбазар, Н.Наранбаатар. Эдгээр гишүүдийн нүүрстэй хэрхэн холбогддог сүлжээг бид мөн л танилцуулсан. Харамсалтай нь тэд намынхаа даргатай, сайд дүү нартайгаа эв түнжин сайн явдгийн тул шалгагдалгүй мартагдаж буй гэх хардлагыг дагуулж байна. ЭНД ДАРЖ УНШИНА УУ Ц.АНАНДБАЗАР
ЗУРАГЛАЛ 3 : СҮР ДУУЛИАНТАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН МАН-ын ГЕНСЕК АСАН Ж.МӨНХБАТАД ХОЛБОГДОХ ХЭРЭГ МАРТАГДАЖ БАЙНА
Нүүрсний хулгайд холбогдож,шалгагдаж эхэлмэгцээ танидаг арга ашиглан “Ээжийгээ эмчлүүлэхээр Солонгос явсан” гэх Ж.Мөнхбат. Солонгос улсаас эргэн ирмэгцээ хэрэг нь чимээгүй дарагдсан нь анхаарал хандуулах ёстой процесс. Учир нь Ж.Мөнхбат Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой тун ойрын холбоотой. Мөн түүний хадам ах Д.Буянжаргалыг “Шувуу” ажиллагааны хүрээнд интерполоор эрэн сурвалжилж байгаа. Нүүрсний гэх хэргээс хэзээ ч үл мултрах Ж.Мөнхбат дээр Засгийн газар өнгөрсөн саруудад ямар ч амбиц үзүүлсэнгүй. Сонирхуулахад өдгөө дуулиан тарьж буй пластик хочит Д.Наранхүү нь Ж.Мөнхбаттай Ш.Раднаасэдээс ч илүү тун ойрын холбоотой нь баримтаар нотлогддог. ЭНД ДАРЖ УНШИНА УУ
ХААНДАА ДОТНО БООЛДОО ЭЭЛТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “НҮҮРС АЖИЛЛАГАА” ЖҮЖИГ
Одоогийн Засгийн газрын нэгэн том айдас бол “Нүүрсний хулгай”. Тиймээс ч нүүрсний хулгайг тойруулан шувуудыг агнаж эхэлсэн. Гэхдээ шувууд дундаасаа жижиг турьлаахнуудаар улс төрийн жиргээ хийж байна. Тээвэрлэгчдийг намнахдаа хүрч байгаа бол Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 1000 эрх шараар нь, хууль зүйн сайд Х.Нямбаатрыг “Хишиг арвин индустриал” ХХК-ний холбоо сүлбээгээр нь, гээд шалгаж эхэлнэ үү. Эсвэл нүүрсний оффтэйк гэрээтэй гэх “Админерал” ХХК-иар Д.Амарбаясгаланг, БНХАУ-ын зэвсгийн гэх “Норинко”-гоор Д.Сумъяабазарыг, “Бодь интернейшнл” ХХК-иар Х.Баттулга, Д.Баясгаланг гээд томчуулаа бас шалгаад намнаж болох үгүйгээ тодорхой болгоод тус бүрд нь “Улсыг төдий хэмжээгээр хохироожээ” гээд зоригтой зарлачихвал Л.Оюун-Эрдэний Засгийн газар гавъяатай харагдах нь ээ.
ХОЛБОГДОХ БИЧВЭРҮҮД
ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛЫН ШУУД БУС УДИРДЛАГА
ТЭЖЭЭСЭН ЖАРААХАЙ АЛТАН ЗАГАС БОЛОВ
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ