Ер нь ойрд улс төрийн хөшигний ард юу болж байна вэ? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий нөхөр О.Амарсанааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Б.Нандинболорыг томилсон. УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ам нээж, Ц.Элбэгдоржийн толгойлдог МАНАН бүлэглэлийн “хохирогч” болсноо зарлалаа. Тэрчлэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эрх чөлөөтэй болсноо дуулган, Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэхээ мэдэгдэж байна. Энэ мэт олон арван хөдөлгөөний ард жинхэнэ улс төржилт эхлээд байгаа юм.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫГ ЧИГЛЭСЭН СҮРДҮҮЛЭГ
“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Ц.Элбэгдоржоос гадна байсхийгээд Шүүх байгууллагыг эрх баригч намын дарга чичилж байв. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 50 хувийг томилсон. Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэг шүүхэд шилжээд гацдаг талаар тэрбээр ярилцлагын төгсгөлд онцолсон. ЭНЭ БОЛ ОНЦ НОЦТОЙ МЭДЭГДЭЛ ЮМ.
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн нэр хүндэд халдсан гэж болмоор энэхүү нэвтрүүлгийн дараа тэрбээр УИХ-ын чуулганд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “Авлигатай холбоотой асуудал гишүүдийг бужигнуулж “хосыг нь шувтарлаа”. Удахгүй шүүгчдийн асуудлыг ил болгоно” гэх дайвар мессэж шидсэн. Энэ мэт тэрбээр үе үе “Шүүгчдийн асуудлыг ил болгоно” гэсээр хэдэн хаврыг үзэж буй тул эцэстээ үүнийг нь Шүүх засаглалд үзүүлдэг сүрдүүлэг, Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит бөөсний онигоо гэгддэг болсон нь үнэн.
Н.НОМТОЙБАЯР НЭР ДЭВШИХИЙН ТУЛД НЭРЭЭ ЦАГААТГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ.
Шүүх байгууллага түүний улстөрийн карьерт цэг тавих эсэхийг эцэслэх эрхийнхээ дагуу удаа дараа нэр хүндэд нь халдсаар ирсэн Л.Оюун-Эрдэнэд хариу болгон Н.Номтойбаярыг цагаатгачихаж мэднэ гэдгийг улстөр сонирхогчид хэлж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн дараагийн бай нь Шүүхийн байгууллагаас гадна Н.Номтойбаяр юм. Үүнийг батлах мэт тэрбээр MCS-ийн Ж.Оджаргал, МАК-ийн Б.Нямтайшир нарт зориулж чуулганы хуралдаан дээр хэдэн үг шидлээд авсан. Түүний барьж гүйж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ард Х.Баттулга байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, одоо Н.Номтойбаярыг чиглэж буй акцын ард Х.Баттулга намбайж, Л.Оюун-Эрдэнийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байна гэсэн үг. Үнэхээр ч баттай бөгөөд Х.Баттулгын Орос нөхдийн өмнө Д.Амарбаясгалан, Цандэлэг нар хэсэг гурил ярьж гүйсэн. Одоо тэд хууль ярьж гүйнэ. Түүгээр зогсохгүй олон нийтийн сүлжээнд их хэмжээний мөнгө зарцуулан сонгуулийн далд сурталчилгаа өрнүүлж, дайснаа намнаад эхэлсэн. Үүнд өртөгсөдийн нэг нь Н.Номтойбаяр болчихоод буй
Х.БАТТУЛГА Л.ОЮУН-ЭРДЭНЭЭР У.ХҮРЭЛСҮХИЙГ ТАЯГДАЖ БАЙНА
Баян хочит Р.Төмөрбазарыг баривчлагдсаны дараа У.Хүрэлсүх нэлээд бухимдалтай буй. Бухимдалтай байгаа нь Х.Баттулга өрсөж нүүгээд мад тавьчихлаа. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ намынхаа ахыг Х.Баттулгатай хамтраад тонгорчихлоо гэсэн үг. Хачирлавал Л.Оюун-Эрдэнэ хаана эрх ашиг байна, тэнд очоод зогсчихдог гэмтэй хүн гэдгийг У.Хүрэлсүх гадарласаар байгаад гал алдлаа. Одоо Л.Оюун-Эрдэнэ улам ч том түймрийг асааж мэдэх юм. Учир нь түүний гарт У.Хүрэлсүхийн төдийгүй С.Баярцогтын хамгийн том хөзөр болох Р.Төмөрбазар байна.
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав