surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

МАН-аас УИХ-ын гишүүн асан М.БИЛЭГТ жагсаалтаар гишүүн болно

МАН-аас УИХ-ын гишүүн асан М.БИЛЭГТ жагсаалтаар гишүүн болно

       2024 оны сонгууль өмнөх жилүүдээс 126 гишүүнтэй болохоороо онцлог. Ингэхдээ 78 гишүүнийг иргэдийн сонголтоор, үлдсэн 48 гишүүнийг намын жагсаалтаар бүрдүүлнэ. Тэгвэл МАН жагсаалтад багтах эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч байгаа талаар эх сурвалж онцлоод уг жагсаалтад УИХ-ын гишүүн М.Билэгт нарын хэд хэдэн хүн багтаж байгаа талаар мэдээллээ.
       Иргэдийн сонголтоос  илүүтэй намын жагсаалтаар хэн хэн парламентад хөл тавих вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. МАН төдийгүй АН хүртэл жагсаалтаа бүрэн дэслээд байгаа. Тэгвэл МАН-аас Д.Тогтохсүрэн жагсаалтыг тэргүүлэх бол АН-ын жагсаалтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний эвслийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлэх хувилбар яригдаж байна. Тэгвэл МАН-ын хувьд жагсаалтад оруулах нийгмийн төлөөллийг дараах сонгон шалгаруулалтаар сонгоно.
Нэгт, олон түмний дундах нэр хүнд буюу судалгааны үр дүн
Хоёрт, намын анхан, дунд шатны байгууллагуудын саналыг харгалзах

Гуравт, Намын хяналтын хороо, Ёс зүйн хорооноос нэр дэвшигчдэд гаргасан ёс зүйн дүгнэлтийг үндэслэх гэсэн шалгуур үзүүлэлтүүдтэй юм. Эдгээр шалгуур үзүүлэлтэд тэнцэж буй хамгийн эерэг дүр нь УИХ-ын гишүүн М.Билэгт болоод байгаа аж.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1