Он удаан зодоонтой явсан Ардчилсан нам сонгууль хаяанд ирсэн эгзэгтэй үед хоёр салж,далдхан муудалцах болсон. Тодруулбал өнгөрсөн оноос эхлэн Х.Баттулга МоАХ-г нам болгон өрх тусгаарлахаар гүйж байв. Эцэстээ Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар түүнд боломж олгон , сонгуулийн дэсийн 30 хувийг өгсөн гэгддэг. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулга намаасаа явж, МАН тэр дундаа Л.Оюун-Эрдэний фракцтай хамсахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын Ардчилсан намын фракцыг чиглэсэн улс төржилтийн ширүүн тулааныг Х.Баттулга дэглэж, Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үнэний ортой. Учир нь Ч.Хүрэлбаатартай “Хятад цус”-ны хэрүүл хийснээс өөрөөр Х.Баттулга ил тоглолт ойрын үед хийгээгүй.
Өөрийн сонгуульд горилогчдоо дагуулан орон нутгаар тэнэж яваа. Ц.Элбэгдоржийн айдсын гол судсыг Л.Оюун-Эрдэнэд атгуулчихсан. Өнөөх нь ч өдөр шөнөгүй Ц.Элбэгдоржтой дайтаж байна. Сонгууль хаяанд ирж, хоёр нам бие биенээ намнаж эхэлмэгц Н.Номтойбаярын эвсэл хүчээ зузаатгаж эхэлсэн. Гэтэл Р.Төмөрбазарыг баривчилж, Н.Номтойбаярыг давхар намнахаар төлөвлөжээ. Мөн газрын сонсголоо хойшлуулж, өөрийн нөхдөө мэнд авч үлдэж байгаа зэргээс харахад МАН-ын залууст ч айдас байна. ЯМАР АЙДАС ВЭ???
Х.Баттулга ОХУ-ыг зорино.
1. Өнгөрсөн сард ОХУ-ыг зорих байсан Х.Баттулгад сонгуулийн дараа ирж уулзахыг хойд тал хүссэн. Ингээд хүсэлтийн дагуу ирэх долоо хоногт Х.Баттулга Оросыг зорьж, Л.Оюун-Эрдэнэ Р.Төмөрбазарыг хамгаалж буй армитай тулаанаа үргэлжлүүлэх зураглал үүсээд буй. Учир нь Р.Төмөрбазарын ард У.Хүрэлсүх, С.Баярцогт нараас гадна Х.Баттулгын уулзахаар төлөвлөж буй хойд талын нөхөд бий талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Р.Төмөрбазартай холбогдох ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдийг эгнээндээ нэгтгэж, тэднээс тусламж авахаар Х.Баттулга Оросыг зорих ажээ.
2. Өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын ашиг сонирхлыг нэгтгэж буй Орос компаниуд бий. Энэ тохиолдолд сүүлийн сарын турш дотоодын гурил үйлдвэрлэгч нараа хийдүүлж, өеөдүүлсэн зэрэг нь санаатай үйлдэл болж таарна. Өөрөөр хэлбэл тэд дотоодын үйлдвэрлэгч нараа тоглолтоос гаргах акц өрнүүлж, ОХУ-ын нэр бүхий компаниудыг оруулж ирэх сонирхолтой байгаа гэсэн үг. Үнэхээр ч байж болох өнцөг. Учир нь ОХУ-ын гурилын үнэ геополитикийн асуудлаас шалтгаалан бусад орныхоос эрс буурсан. Тиймээс Монголын гурилын салбарт хуруу, гараа дүрэх сонирхолтой байж болно гэсэн үг.
Дээрх хоёр эх сурвалжийн хоёр мэдээллээс харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ-д хоёр томоохон санал тавьж, үүнээсээ сонгуулийн санхүүжилтээ нэмэн босгохоор зорьж байж болзошгүй. Түүнчлэн тэрбээр хөрсийг нь Л.Оюун-Эрдэнээр тавиулсан нь ч санаандгүй зүйл биш. Учир нь 2023 оны 12 дугаар сард үүссэн “Шатахуун”-ы хомсдолыг тэрбээр дэглэж, иргэдийг 20 хоногийн турш оочирт хүлсэн зэргээр эх сурвалжууд ам нээдэг. Өөрөөр хэлбэл Х.Баттулга ОХУ-тай одоог хүртэл ойр дотно нөхөрлөж, тэдэнд тусалж, тэднээс тусламж авдаг байж болзошгүй гэсэн үг. Иймээс ч Л.Оюун-Эрдэнэтэй ашиг сонирхол нэгтэй хуурай ах дүүс гэх.
Манай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х.Баттулгыг хүлээн авч уулзах ОХУ-ын нөлөө бүхий тоглогч нь Владмир Путин ажээ. Тэдний ашиг сонирхол Монголын уул уурхай, Төмөр зам, шатахуунаар нэгддэг гэв. Тэгвэл МАН-ын залуусын АЙДАС бол Ц.Элбэгдорж бус Х.Баттулга болж болзошгүй гэсэн үг.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав