surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХООСОН САВ ХОНГИНОХ ДУРТАЙ

ХООСОН САВ ХОНГИНОХ ДУРТАЙ

Хоосон сав хонгинох дуртай гэж манай ард ярьдаг. Үнэхээр л хоосон сав хонгинодог гэдэг явцуу үгний ард ямар том утга нуугдаж байдгийг нэгэн ярилцлагын үеэр үлээсэн шүгэл буюу ДАНХНЫ ДҮРС бидэнд хэлээд өгөв. Тодруулбал пи-ар мастер Б.Баатарын захиалагчаа шидсэн галзуу харгис шийдэл Монголын ардчиллын нэгэн том түүхийг ганхтал харлууллаа. 

С.Зориг бол Монголын ардчилал. Л.Оюун-Эрдэнэ ардчиллыг түүчээлэгч гэх утга бүхий “Данхны дүрс” “Булганы яриа”. С.Зориг бол Монголын түүх. Ц.Элбэгдорж бол түүхийг гуйвуулагч гэх утга бүхий шийдэл, гал асаасан турхиралт. Энэ бол Л.Оюун-Эрдэний улс төржилт гэж уншигдаж, ардчилсан намд биш ардчилалд хайртай хүн бүрийн уурыг барав. 

Улаанбаатараас ярьж байна нэвтрүүлэгт Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож энэ хаврын гол улс төржилтөө эхлүүлсэн.  Тэрбээр “Би худлаа хэлэхгүй, Ц.Элбэгдорж бол С.Зоригийн хэрэгт оролцоотой хамгийн том тоглогч” хэмээн тодорхойлсон. Эл явдлаас хэд хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн сүүдрийн тоглогч хотын дарга Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөний асуудлыг сөхөж, нохой шуугиулав. Үнэн хэрэгтээ Х.Нямбаатарын яриад С.Зоригийн хөшөөний газар одоо ч Нийслэлд бүртгэлтэй буй. Өөрөөр хэлбэл зохиомлоор асуудал үүсгэж, Л.Оюун-Эрдэний улс төржилтөд ДЭМ өгөөд байна гэсэн үг. Бид дата мэдээллээс Х.Нямбаатарын худралтыг харах нь бүрэн боломжтой.  

Гэтэл улс төрийн шоу үүгээр дууссангүй. С.Зориг агсны ах С.Баяр дэлгэцийн өмнө гарч ирэн, тавилттай нэвтрүүлэгт, тавилттай яриа дэлгэв. Эл медиа ярилцлагын сенсаци бүрэн дарагдаагүй байхад Херо Баатар буюу Л.Оюун-Эрдэний төрсөн ах Б.Баатарын дэглэсэн С.Зориг агсны эхнэр Б.Булганы ярилцлага Монголын 17 телевиз, платформуудаар цацагдаж дуулиан тарилаа. Харамсалтай нь эл хэргийн цорын ганц амьд гэрч гэгддэг Б.Булган “Чимгээ Содномдаржаа бол С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчид биш. Ц.Элбэгдорж захиалагч, Б.Хурц гүйцэтгэгч” гэв. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийг буруутгаж, Л.Оюун-Эрдэнийг крандсан ярилцлага боллоо. Эл ярилцлагын хамгийн жихүүцмээр шийдэл бол Б.Баатарын төрсөн дүүгээ төлөөлүүлсэн “Данх”-ны дүрс байв. 

Энэ бүхэнд дургүйцсэн иргэдийн хамгийн чанга дуу хоолой нь тухайн нэвтрүүлгийг цацагдахын урд өдөр буюу Баасан гарагийн орой Нисванис хамтлагийн дуучин Амгаа “ Би ДАНХ бацааныг дэмждэг” гэх сарказм. Цаг үеэ олсон түүний сарказм залууст Л.Оюун-Эрдэнийг үзэн ядах сэдлийг төрүүлсэн. Сошиал орчинд Нисванис хамтлагийг үзэл бодлоо худалдагч гэх хэсэг гарч ирэн, олон нийт хоёр хуваагдсан.  Товчхондоо эл явдал Л.Оюун-Эрдэний гэр бүлийн улс төржсөн ярилцлагыг шороотой нь холих суурийг тавьж өгсөн. 

Дараа дараагийн ярилцлагуудыг үзэгч одоогийн сэтгэл зүйгээр хүлээж авна. Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ болоод түүний Херо С.Зориг агсныг биш юм гэхэд ардчиллыг хүндэтгээсэй, өөр сэдвийн хүрээнд данхны дүрсээ ашиглаасай. Эс бөгөөс эл “ТАРХИ УГААЛТ” газар авахгүй нь ээ...

 

А.САМО

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1