УИХ-ын сонгууль дөхөж Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын дунд гол өрсөлдөөн өрнөж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тулаанд дуудсан хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Сонгууль бүрийн өмнө хөндөгддөг “мөнхийн сэдэв” болох С.Зориг агсны хэргийн сэжигтнүүдийг Л.Оюун-Эрдэнэ “Гэм буруугүй” хэмээн сулласнаар Ц.Элбэгдорж МАН-ын дайралтад өдөр бүр өртөх болсон. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийг Л.Оюун-Эрдэнэ улс төрийн захиалгат аллагыг үйлдсэн гэж үзэж байгаа. Харин Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, санаатай дайралт хийж буй зэргээр зүхсээр. Ийнхүү тэдний дунд өрнөөд буй улс төр хачин жигтэй явдлуудаар баялаг өрнөж байна.
Тухайлбал Ц.Элбэгдоржийн 13 сая долларыг шилжүүлсэн баримтыг ЦЕГ-аас гаргаж тавин зарласан. Гэтэл үүний хариу болгож Ц.Элбэгдорж ЦЕГ хүртэл фотошоф ашиглан улс төржлөө гэх утга бүхий мэдэгдэл хийв. Үүнээс гадна С.Зоригийн хэргийг Л.Оюун-Эрдэнэ төрийн нууцаас гаргасан бол Ц.Элбэгдорж 2017 оны материалыг төрийн нууцаас гаргахыг шаардсан. Уг 2017 оны төрийн нууцад хамаарах материал нь Л.Оюун-Эрдэний нүүдэлд мад тавихуйц баримт болохыг АН-ынхан үзэж байгаа. Учир нь С.Зориг агсны хэргийн гол захиалагч нь Ц.Элбэгдорж бус Л.Оюун-Эрдэний цээжээр хамгаалаад буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байж болзошгүй талаар эх сурвалжууд онцолж байна.
ОЛОН ЖИЛИЙН ТУРШ УЛС ТӨРИЙН ЗАХИАЛАГЧААР НЭРЛЭГДСЭН Ц.НЯМДОРЖ ЯАГААД ДУУГАА ХУРААЖ, Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАЙЛАВ
Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд өнгөрсөн 26 жилийн турш биенээ С.Зоригийн хэргийн захиалагч, “алуурчин” хэмээн хардсан. Тэгвэл өдгөө эргэн бодоход хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд болохоосоо өмнөхөн Ц.Нямдоржийг С.Зоригийн үхэлд хардаж, “Ц.Нямдорж бол нэг хүн биш. 20 гаруй жил хуулийн салбарыг хаанчлахдаа бүгдийг нь талцуулж, харж, хянадаг байсан. Тийм учраас бүгд түүнийг царайчилдаг. Тэр мэдээлэл зөөдөг армитай болсон. Тиймээс Нямдоржтонгуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байдаг. Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаж хэргийн гол буруутан нь Ц.Элбэгдорж болж хувирав. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Ц.Нямдоржийг С.Зоригийн хэрэгт сэжиглэж байсан. Гэвч эгзэгтэй үед Ц.Нямдорж амтай бүхний амыг таглачихаад чимээгүй боллоо гэх зэрэг бор шувуу нисээд амжлаа. Үнэхээр ч Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарыг чиглэж болзошгүй гэх улс төрийн захиалгат аллагын хэрэг “ШОУ” болон өрнөж, Монголчуудыг ахин төөрөгдүүлж байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэний өрнүүлсэн эл акц, ярилцлагууд нэгэнт сонгуулийн танил арга болж хувирснаар иргэд ахин төөрөв.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙ ЭХНИЙ СУМ БАЙНДАА ТУСААГҮЙ ТУЛ АЧИТ ИХТИЙГ ОРОЛДОЖ ЭХЛЭВ
Өнгөрсөн долоо хоногт Баялагийн сангийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Ачит Ихт” ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” ХХК-ийн данс руу 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгө хаашаа, хэний данс руу орсон баримт удахгүй ил тод болно. Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал цэглэгдэх ёстой” хэмээн түүний хууль бус үйлдүүлийг таслан зогсоож, баримттайгаар олон нийтэд ил тод болгохоо мэдэгдсэн юм. Тодруулбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Ачит Ихт” ХХК -ийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэдэг. Тухайн үед тус компанийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан өөрийн нэр дээр авсан гэх. Харин сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигласан “Ачит Ихт” ХХК-ийн хөрөнгөөр Ц.Элбэгдорж АНУ дахь хаусуудаа худалдан авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны бай болоод байгаа. Мөн саяхан “Ачит Ихт” ХХК-ийн ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын үзэлцээнтэй холбоотой байж болзошгүй гэх.
Өдгөө Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн үнэн яриад буйг таахад бэрх болж байна. Хэн хэн нь жагсаал өдөөж, илтгэл тавин цэцэрхэж, тавилттай нэвтрүүлгүүдээрээ гангардаг зэргээрээ төстэй л хүмүүс. Ямартай ч тэдний дунд өрнөж буй гол улс төржилт сонгууль дуустал өрнөх нь. Гагцхүү хүсвэл хэзээ ч шийдэж болгож болох С.Зоригийн хэргээс илүү сонгуулиар хэнийг сонгох нь бидэнд чухал болчихоод байгаа
Elbegdorj.Ts vs Oyun-Erdene and Battulga.Kh
2024.05.08 15:00
ПРОГНОЗ : Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт хэн хэн нэр дэвших вэ
2024.05.02 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав